София Ротаругийн хайртай залууг ойд дүүжилсэн байжээ
Нэрт дуучин София Ротаругийн залуу насны нэгэн гунигт түүхийг хэвлэлээр цацаж эхэллээ. Тэрээр нөхөр Анатолий Евдокименкотой хамтдаа олон жилийн турш амьдарч, ханиа өөд болсны дараагаар дахиад гэрлээгүй билээ. Тэгвэл Анатолийтой учрахаасаа өмнө Ротару хөгжилтэй, хөгжимчин залуу Владимир Ивасюктай найзалдаг байжээ. Гэвч Ротарутай найзал эхэлснээс хойш нэг их удалгүй хөгжимчин залуугийн цогцсыг ойд дүүжилсэн байхыг цагдаа нар олж, хэрэг үүсгэжээ. Цагдаа нар үхлийн шалтгааныг амиа хорлолт хэмээн тогтоосон ч үнэн хэрэгтээ Ивасюкийг үндэсэрхэг үзэлтнүүд юмуу Дотоод яамныхан хөнөөсөн гэх таамаглалд хүмүүс илүүтэй итгэдэг байна. София Ротару хөгжимчин залуугийн энэхүү аймшигт үхлийн нууцыг өдий хүртэл тайлахыг хүсдэг гэнэ.
URL:




