Ливанд буй Сирийн дүрвэгсэд 265 мянгыг давсан байна

Ливанд оргон учсон Сирийн дүрвэгсэд 265 мянгаас давж, өмнөх долоон хоногоос 23 мянган хүн нэмэгдсэн байна гэж НҮБ-ын дүрвэгсдийн хэрэг эрхэлсэн 65gf5jhgfdsдээд комиссарын газрын 10-ны өдөр Бейрутад нийтэлсэн тайланд тэмдэглэсэн байна.

Тайланд зааснаар, шинэ дүрвэгсдийн оршин суух асуудал нь дүрвэгсдийн хэрэг эрхлэх газрын зохицуулах том асуудал юм. Дүрвэгсэд их хэмжээгээр оргон ирсний улмаар гэр сууц дутагдаж, гэр байшингийн түрээсний мөнгө бас дагалдаж өссөн байна.

Энэ оны эхэнд Сирийн нутаг орноосоо салж харь гүрэнд хүрсэн дүрвэгсэд саянаас давж, үүнд Ливаны хил нутагт орсон тоо нь даруй 300 мянгаас давах төлөвтэй гэж НҮБ-ын дүрвэгсдийн хэрэг эрхэлсэн газраас мэдэгдэв. Ливан бол Сирийн дүрвэгсдийн хамгийн олон хүлээн авсан хөрш орон болно. Хэт олон тооны дүрвэгсдээс болж дарамт ихдэж, шинээр нэмэгдэж буй дүрвэгсдийг дахин зохицуулах хүчингүй тул дэмжлэг тусламж үзүүлэхийг Ливаны Засгийн газар олон улсын хамтын нийгэмлэгт хандан олон удаагаа уриалсан байжээ.

/Анар орчуулав/


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих