Автомашины дугаарын хязгаарлалт өнөөдрөөс үйлчилнэ

55io54544747Нийслэлийн ИТХ-ын тогтоол, нийслэлийн Засаг даргын “Улаанбаатар хотын автозамын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээ авах тухай” захирамжийн дагуу автомашины улсын дугаараар ялган ажлын өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх журам үйлчилж байгаа.

Хуулиар тогтоосон амралтын өдрүүд болон нийтээр тэмдэглэх тэмдэглэлт баярын өдрүүдэд журмын үйлчлэл зогсдог.

Цагаан сарын баярын шинийн нэгэн, хоёрны өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлээгүй.

Тэгвэл өнөөдрөөс эхлэн журам ердийнхөөрөө хэрэгжиж эхэлнэ. Тодруулбал, 3 ба 8-аар төгссөн улсын дугаарлалттай автомашинууд замын хөдөлгөөнд оролцохгүй юм.


URL:

Сэтгэгдэл бичих