Уйлавч гунихгүй
хаяанд бүү хэл хажууд ирээд хайлаад хайлууллаад байгаа өнөөдрийн энэ цаг мөчид сэтгэл юугаан барьж дийлэхгүй юм. Нэг аятайхан автобусанд яваад буудал болгон дээр будаа шиг их дурлалаан асгаад буухыг нь харж араас нь хэнгэнтэл санаа алдаад яваад баймаар ч юм шиг. Хичээл номоо таслахгүй яг суугаад даалгавар энэ тэрээ тэр дор нь хийж дуусгаад л. Яг яасан бэ гэвэл зүгээр л хавар болсоных. Илт мэдэгдэхүйцээр өчигдрөөс эхлээд нэг л сонин байсан юм. Хавар болсон юм байна шүү дээ. Хүн болгонд аз жаргал хүсмээр өөрийгөө шинээр мэдрээд л. Нэг л сайхан. Энэ компьютерийг гарны товчлуур бүр нь хайр хүргээд. Нэг л сайхан солгой хоолойтой гэгддэгээ мартан дуулмаар. Нэг л сайхан. Тэнгэр хүртэл. Зүгээр л сайхан. тиймээ хавар иржээ. Үргэлж дандаа ийм ийм л байгаасай.
Нээрээ Дижиталын Эркагийн “Гуниглаад яахав цээжин дотроо Гурван сарын нэгэн болохоор хавар ирнэ ээ, Гуйж мөргөөд чи минь ирэхгүй ч гэлээ Гутарч үзээгүй сэтгэл чамайг хайрлана”… өө ля ля ля гэдэг дууг олж өгөөч. Нэр нь юу билээ? Нээрээ “Уйлавч гунихгүй”. Хавар ирэхээр хайр ирнээ гэж. Гэгээн хайр, гэгээн гуниг юм бүхнийг дурсан бодлын мөр татуулан энэ л дууг аялан алхалмаар. Үнээн цээжиндээ би багтарсан хар бараан бүхнийг мартан асгартал уйлавч хавар цаг ирж амьтай бүхэн сэргэж байгаа энэ л мөчид гуниглахгүй. Уйлавч гуниглахгүй ээ … андуудаа. Энэ цасан доороос удахгүй хаврын анхны яргуй дэлбээгээ нээн өндийж, анхны бороо алган дээр минь асгаран орох юм чинь, алс холоос хайрын бэлгэдэл хос хун далавчаа дэлгэн сэтгэлд минь гэгээн хайрыг авчирах юм чинь …
Б.Судар-ЭРХ
URL:





