Шүд яагаад хорхойтдог вэ

5аөб0005Хоол идсэний дараа гарын цэвэр хумсаар шүдний пааланг хусахад шаравтар зөөлөн юм наалддаг. Энэ бол шүдний өнгөр хэсэг юм. Энэхүү өнгөр байдаг бактериас болж шүд хорхойтдог бөгөөд үүнд чихэр, шоколад, жигнэмэг, ундаа, чихэртэй цай хамгийн ихээр нөлөөлдөг. Бактери чихрийг задалж, хүчил үүсгэдэг. Хүчил маш хүчтэй учраас шүдний бүтцийг алдагдуулдаг. Энэ бүтцийн алдагдал нь шүлсэнд агуулагддаг эрдэс бодисын тусламжтайгаар эргэж эрдэсжих боломжтой.Харин чихэрлэг зүйл их идсэнээр эргэж эрдэсжих хугацаа хангалтгүй болж, шүд цоорч эхэлдэг байна. Эхлээд шүдний пааланд цоорхой цэг үүснэ. Дараа нь уг цэг томорч цоорол үүсч, шүд өвчилж эхэлнэ. Цоорсон шүднээс бактериуд цусаар дамжин бусад эрхтэнд тархах аюултай учраас эмчлүүлэх, эс бөгөөс авахуулах хэрэгтэй.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих