“Алуурчин ээж”-ийг баривчлав

132608cb867f93960a1bde9cec800b09_x3Францын цагдаа нар гурван хүүхдийнхээ хоолойг хэрчиж, хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж буй 40 настай эмэгтэйг баривчилжээ. Гэмт этгээд 9-16 насны гурван хүүхдийн хоолойг хэрчин хөнөөчихөөд Парист байдаг хамаатнуудынх руугаа явчихаж. Түүнийг Парисаас баривчилсан байна.

Одоогоор яагаад ийм хэрцгий хэрэг үйлдэх болсны учир шалтгааныг нарийн тогтоогоогүй байгаа гэнэ. Гэхдээ цагдаа нарын таамаглаж байгаагаар хэрэг үйлдэх үедээ эмэгтэй согтуу байсан бололтой. Сенегал гаралтай Феломани хэмээх эмэгтэйг сэтгэцийн эмнэлэгт өнгөрсөн бямба гаригт очиж нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлжээ.

Харин төрсөн ээжийнхээ гарт харамсалтайгаар амь насаа алдсан гурван хүүхдийн цогцсыг эцэг нь олсон байна. Ажлаасаа орой ирэхдээ хүүхдүүд нь үхчихсэн байгааг харсан эр түргэн тусламж дууджээ. Түргэн тусламжийн машин ирэх зуур есөн настай Лоран, 11 настай Гнилан нар нас барсан байна. Харин 16 настай том хүү Валентин Мулонге эмч нарыг иртэл амьд байсан ч аварч чадаагүй ажээ.

Гэрчүүдийн хэлж байгаагаар гэмт хэрэг үйлдсэн эмэгтэй тухайн хотдоо 9 жил амьдарсан, байнга инээмсэглэж явдаг, ааш сайхантай нэгэн гэнэ. Зарим хэвлэлээр эмэгтэйн аллага хийх болсон нь шашин шүтлэг эсвэл бүр хар хүчний хараалтай ч холбоотой гэж тайлбарласан байна. Энэхүү хэрцгий аллагын дараагаар Дампмар хотын 1500 орчим иргэн гэмгүй хүүхдүүдийн гэгээн дурсгалыг хүндэтгэсэн юм. 3000 гаруй хүн амтай жижигхэн хотын хувьд энэ хэрэг цочирдуулсан аймшигт явдал яах аргагүй мөн.

www.noyon.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих