Автобус хүүхэд дайрсан хэрэг
2013 оны 02 дугаар сарын 26 ны өдөр 16 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 16-р хорооны нутаг Дамбын Сэлбэ голын гүүр орчим 0358УБЧ улсын дугаартай Автобус-3 компаний 3-006 паркийн дугаартай автобусанд сургуулийн өмнөх насны 1 хүүхэд дайрагдаж амь насаа алдсан харамсалтай хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг гарсан. Сургуулийн өмнөх насны хүүхэдэд тавих хараа хяналтыг сайжруулах. Харгалзах хүнгүйгээр ганцааранг нь автозамын хөдөлгөөнд оролцуулахгүй байх талаар сайтар анхаарах хэрэгтэй байна.
Мөн нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобусны жолооч нарын хөдөлгөөнд оролцох сахилга соёлыг дээшлүүлэх шаардлагатай байна.
Дээрхи зам тээврийн хэргийг Замын цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгаж байна.

URL: