А.Тлейхан: МАН, МАХН хамтран ажиллаж, эвсэх хэрэгтэй

55_500x500Сүүлийн өдрүүдэд МАН, МАХН нэгдэх талаар хэвлэл мэдээллээр гарах болсон. Энэ талаар болон цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн А.Тлейхантай ярилцлаа.

МАН, МАХН нэгдэх талаар яригдаж эхэллээ. Энэ энэ асуудал дээр ямар байр суурьтай байна вэ?
-МАН 1921 байгуулагдсан улс төрийн ууган хүчин. 1924 онд МАХН болж хувьсгалт гэдэг нэрийг авсан. Тухайн үед Оросын нөлөөнөөс “Хувьсгал” гэх үг орж ирсэн. Энэ тухайн үедээ зайлшгүй хэрэгтэй байсан учраас хувьсгал гэдэг нэрийг авсан. Зах зээлд шилжиж олон намын тогтолцоотой болсноос хойш анхны ууган нэрээ сэргээж авах тухай асуудлыг манай намынхан байнга ярих болсон. Ингэснээр нэрээ сэргээж, намаа байгуулсан. Үндсэндээ МАН, МАХН гэсэн хоёр намтай болсон. Энэ хоёр нь хоёулаа “Зүүний үзэл баримтлалтай нам”. Гарсан үүсэл гарал угшил нь нэг байх ёстой гэж үздэг. Яагаад салж сарнисанд намын жирийн гишүүдийн буруу байхгүй. Тийм учраас МАН, МАХН хамтран ажиллах, эвсэх нь зүйтэй гэж үздэг хүний нэг л дээ.

-МАН-ын хувьд ледир байхгүй болсон. Мөн намын нэр хүнд багагүй унасан гэх шалтгаанаар МАХН-тай нэгдэх гэж байгаа гэсэн таамаг ярианууд байна л даа?
-90 жилийн түүхтэй намд лидер байхгүй байна гэж юу байх вэ. Маш олон лидер байгаа. Харин тэднээс хэнийг нь нэр дэвшүүлэх вэ гэдгийг бид олон түмнээсээ, намын гишүүдээсээ дэмжигчдээсээ асууя гэсэн. Мөн намын Удирдах зөвлөлийн хурлаа хэлэлцсэн. Тэгээд санал авах ажиллагаа эхэлж байгаа. Лидер гэдэг маань төрийн томоохон албан тушаал хашсан, олон түмэн нийгэмд танигдсан нийгмийн нэлээд хэсэг хүлээн зөвшөөрөх хүмүүсийг хэлдэг. Лидер байхгүй болсноос МАХН-тай хамтарна гэсэн хэрэг биш. Ингэж хамтарснаар бид хүчээ нэгтгэнэ. Нэг үзэл баримтлалтай нам учраас хүчээ нэгтгэе гээд байгаа юм. Энэ нь цаашдаа намдаа ч Монгол орны нийгмийн хөгжилд ч хэрэгтэй. Нэгдэх бол нэлээд хүндрэлтэй байж магадгүй. Гэхдээ юун түрүүн эвсэж сонгуульд оролцоод аажимдаа нэгдэхээ ярих байх. Ерөнхийлөгч гэдэг бол МУ-ын Төрийн тэргүүн, ард түмний эв нэгдлийн илэрхийлэл байх ёстой. Тэр шалгуурыг хангах хүмүүс хэн байх вэ гэдгийг олон нийтээс асуух ёстой. Эцэст бага хурлаар гарч ирсэн хэн нэгнийг сонгож нэр дэвшүүлнэ.

-Шинэ Засгийн газар болоод УИХ өнгөрсөн саруудад хэр үр бүтээлтэй ажилласан гэж үзэж байна вэ?
-Намрын чуулган бол улс орны хөгжил, төсөв төлөвлөгөөтэй холбоотой чухал асуудлуудыг хэлэлцдэг. Энэ утгаараа чуулган хийх ёстой ажлаа хийж гүйцэтгэсэн. Гэхдээ парламент гэдэг нь зөвшилцлийн талбар байх ёстой. Бүх юм зөвшилцөж олон цөөнхтэй ажилладаг байгууллага. Ингээд үзэх юм бол зөвшилцлийн талаар дутагдалтай байсан. Асуудлыг олонхоороо шийдсэн, хүч түрсэн цөөнхийг хүндэтгээгүй зүйлүүд бий. Гэтэл өнөөдөр цөөнхийг сонсож зөвшилцөж байгаа нь ховор байна. Цаашдаа үндсэн үүрэг зорилгынхоо дагуу яваасай гэж үзэж байна. Улсын төсөв ч гэсэн цөөнхийн оролцоо багатай батлагдлаа. Мөн бонд гэж томоохон өр төлж байгаа. МУ өнгөрсөн зууны 70 жил ОХУ зээлээр амьдарч ирсэн. Өнөөдөр 1990 оны төвшингээс авч үзэх юм бол ард олны амьдрал ахуй өсөн дэвшсэн. Тэгэхээр одоогийн энэ бондыг зөв юманд зарцуулахгүй бол Монголын түмэнд том өр болох юм. Бондын хүүнд өдөр тутам 257 сая төгрөгийн хүү төлж байгаа. Тийм учраас маш хяналттай явах хэрэгтэй. Богино хугацаанд үр дүнгээ өгөх төсөлд хөрөнгө оруулах хэрэгтэй.
-Бондын зөвлөлийн гишүүдээс хэд хэдэн төслүүдийг Засгийн газар мэдүүлэхээр болсон. Энэ төслүүдийн талаар та ямар саналтай байна вэ?
-Бидэнд одоогоор Засгийн газар болон холбогдох газруудаас мэдээлэл өгсөн юм алга. Бид та нартай адилхан л мэдээлэлтэй байгаа.

-“Ургах наран” хорооллын ойролцоо тавдугаар цахилгаан станц барихаар болсон. Гэтэл байгаль орчны үнэлгээг дахин гаргах болсон. Мэргэжлийн хүний хувьд үүн дээр ямар үзэл бодолтой байна вэ?
-Монгол орон өнөөдрийн байдлаар эрчим хүчний хомсдолд орлоо. Өнөөдөр ОХУ-аас эрчим хүч аваад ч хэрэглээгээ дөнгөж хангаж байна. Ирэх онуудад илүү их дутагдалд орж эхэлнэ. Эхний ээлжинд түр аргацаах замаар IV цахилгаан 2020 мегатватт турбин тавихаар судалж байна. Мөн хотын зүүн талдаа “УС15” гэдэг дулааны станцыг шинэчилж, дулааны станц барих юм гэсэн. Энэ ч гэсэн энэ өвөл ашиглалтад орох уу, үгүй юу. Хамгийн гол юм нь шинэ эх үүсвэрийг барих ёстой. Үүнийг арваад жил ярьж байгаа. Бодит ажил хэрэг болгох шаардлага тулгарсан байна.

П.ТӨР

www.tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих