Дэлхийн хог хаягдлын 30 хувийг гялгар уут эзэлдэг
Дэлхийн нэг өдрийн хог хаягдлын 30 хувийг гялгар уут эзэлдэг байна. Гялгар уут задардаггүй хог бөгөөд байгаль дээр 100-400 жил оршиж таныг болон үр хүүхэд цаашлаад байгаль орчныг ихээхэн бохирдуулдаг.
Энэ хугацаандаа химийн хорт хий ялгаруулж хөрс, ус, агаарыг бохирдуулсаар байдаг байна. Мөн хүнсний бүтээгдэхүүнтэй урвалд орж формалдегид, бензол, тлоул зэрэг олон төрлийн органик уусгагч ялгаруулж, тэр нь эргээд хүнсэндээ шингэдэг. Гялгар уутан савлагаатай хүнсний бүтээгдэхүүн гэдэсний савханцар, сальмонеллёз, стафилококк зэрэг нян дамжих хөрс суурь болж өгдөг. Гялгар уутны 500-600 үйлдвэр байдаг бөгөөд сард дунджаар 800.000-120 сая ширхэг гялгар уут борлуулагдаж байгаа гэсэн тооцоо бий. Ямар ч төрлөөр хэрэглэх гялгар уут нэг удаагийн хэрэглээ.
Өөрөөр хэлбэл, дахин юунд ч хэрэглэгдэхгүй гэсэн үг. Тиймээс ганцхан удаа хэрэглээд хаяхын төлөө үр удамдаа бөөн хог үлдээж байгаа нь харамсалтай. Гялгар уут 1955 онд анх АНУ-д үүссэн бөгөөд тухайн үедээ бөөн сенсаци болж байж. Маш хямд, хэрэглээг хангасан, бөх бат гээд олон төрлийн ашигтай, хүмүүсийн таашаалд ихээхэн нийцжээ. Гэхдээ тэр үед гялгар уутны байгаль экологид учруулах хор хохирлыг хэн ч тааж мэдээгүй нь тодорхой. Харин 90-ээд оноос экологид учруулах хор хөнөөлийг нь мэдээд гялгар уутны хэрэглээгээ багасгаж чаджээ. 2005-2006 оноос дэлхийд нэхээсгүй даавуун материалаар супермаркетийн тор үйлдвэрлэх болсон байна. Нэхээсгүй даавууг үйлдвэрийн аргаар нефтийн шаараас гаргаж авдаг байна.
Гэхдээ торлог бүтэцтэй учир 3-6 сарын дотор задарч хөрсөнд шингэдэг. Ингэхдээ байгальд ямар ч хоргүй. Супермаркетийн торыг Ази, Америк, Европын олон орон үйлдвэрлэн хэрэглэж байна. Харин Ирланд, Англид гялгар уутны үйлдвэрлэлдээ татварыг нь нэмсэн байдаг. Ингэснээр хэрэглэгчид гялгар уутны хэрэглээгээ нэг удаагийнх бус олон дахин ашигладаг болсон нь судалгаагаар тогтоогджээ.
АНУ өдөрт зургаан тэрбум тонн хог “үйлдвэрлэдэг”
Мадагаскарын зүүн арлуудад Латин Америкийн улсын “хогийн сав” буюу хогны томоохон төв байрладаг. АНУ, Панамын арлуудын нэгдсэн хогийн цэг мөн л далайд ойрхон буюу Итороко аралд хүргэгддэг байна. Шинэ зууны эхээр дэлхийн агаар мандал, хүлэмжийн хий, байгаль экологийн бохирдол нийгмийн хөгжлөө даган явсаар нэг мэдэхэд гүйцэж түрүүлэх болжээ.
“Правда” сонины нийтлэлч Борис Изкор өнөө цагийн дэлхийн хүн амын “үйлдвэрлэж” буй хэдэн тэрбум тонн хог, хаягдлын хор уршиг, ирээдүйд үүсэх асуудлын талаар ийнхүү бичжээ.
“Хогийн сав дүүрч, хогийн цэг хяналтаа алдах нь, дэлхийн хүмүүс ээ” гэсэн өгүүлбэрийг нь онцлохгүй байхын аргагүй юм. Байгаль экологийн хор хөнөөлийн эх үндэс нь үйлдвэрлэл, бүтээн байгуулалт гэдгийг тэрээр онцолжээ. Томоохон гүрнүүдэд төвлөрсөн хог, хаягдал дахин боловсруулах үйлдвэр байдаг ч улсынхаа “үйлдвэрлэж” буй бүх хогийг боловсруулах боломжгүй. Хүмүүсийн хаясан цаас хогийн цэг рүү хүргэгдэж тэндээсээ хэдэн сая хаягдлын хамт аль нэг “Райсикл” болсон хаягдал агуулах арал руу усан онгоцоор хүргэгддэг.
Тэнд ихэнхдээ цаас, хоол ундны хаягдал, олон тооны бохирдол байрладаг. Ердөө нэг тонн хогны 20 хувийг нь цаас бүрдүүлдэг. Түүнчлэн цуурч, бутарсан шил, эвдэрсэн автомашины эд ангиуд, “агаарын” хог буюу нисэх онгоцонд зорчигчдын үлдээсэн элдэв төрлийн бохир, мөн хэрэглээнээс гарсан хувцас, гутал гэх мэт зүйлүүд багтдаг. Бид хогийн сав руу юу хаядаг вэ гэхээр энгийн хариулт төрнө. Эдгээрийн ихэнх нь боловсруулагддаг ба бүрэн шатдаг материалууд байдаг. Харин шатдаггүй, боловсордоггүй, уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн ихээр нөлөөлдөг материалууд агаарын тээврийн компаниудын хогийн цэгээс хүргэгдэн ирдэг. Нэг удаагийн хэрэглээний гэсэн тодотголтой бүхэн дахин боловсрогдсон бүтээгдэхүүнүүд байдаг гэхэд хилсдэхгүй.
Тэд химийн урвалд орж “урьд насандаа” байснаас тэс өөр бүтээгдэхүүн болон хувиран гардаг. 2023 он гэхэд дэлхийд нийт 4000 гаруй агаарын Авиа компани үйл ажиллагаа эрхлэх төлөв гарсан байна. Тэдний 85 хувь нь үйлчилгээндээ дахин боловсруулсан бүтээгдэхүүн хэрэглэдэг. Тиймээс хогийн саваар дамжсан бүтээгдэхүүн хогийн савандаа эргэн ирэх юм.
Эдгээр бүх хог, хаягдал дэлхийн хогийн цэгт үүрд хадгалагдах аюултай. Үүрд гэхээс илүү 100-150 жил газрын хөрсөн дээр байх чадвартай химийн цоо шинэ бүтээгдэхүүн бий болно. Түүхээс харахад үйлдвэрлэгчид болон худалдаа эрхлэгчид эдийн засгаа хэмнэх үүднээс том оврын хогоо шатаачихдаг. Шатсан хогноос хүлэмжийн болон нүүрсхүчлийн давхар ислийн хий агаар мандалд тархана. Энэ нь дэлхийн дулааралд тодорхой үүрэг гүйцэтгэдгийг хэн хүний мэддэг. Мадагаскарын зүүн арлуудад Латин Америкийн улсуудын “хогийн сав” байрладаг. АНУ, Панамын арлуудын нэгдсэн хогийн цэг мөн л далайд ойрхон буюу Итороко аралд хүргэгдэн ирдэг. Хог ачсан усан онгоцнууд даац хэтрүүлэх нь энгийн үзэгдэл учраас жил бүр хэдэн сая хогноос хаягдсан “хог” далайн гүн рүү уусан оддог.
Зарим нь хөвсөөр усны мандалд аюул тарина. Хамгийн ихээр хогондоо дарагдсан тив бол Ази, Индонези, Тайвань, Тайланд, Лаос, Бангкок зэрэг Зүүн Өмнөд Азийн улсууд ихэнхдээ халуун уур амьсгалд оршдог тул өмхийрсөн хогийн цэг аль нэг хотынх нь зэргэлдээ хэдэн зуугаараа бий. Тайландчууд далайн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлээс гарах илүүдэл хогоо бүгдийг нь далай руу цутгадаг.
Өөрөөр хэлбэл, үхсэн загасны мах, яс далайн усанд живнэ. Мөн Лаос, Энэтхэг, Непаль, БНХАУ-ын хойд мужуудын соёлоос хоцрогдсон хот, суурин газруудад хогийн томоохон үйлдвэрүүд байх нь элбэг аж. ДЭМБ-ын хэсэг судлаачид, “Ногоон дэлхийгээ аварцгаая” олон улсын нийгэмлэгийн тэргүүн Лестер Браун нар сонирхолтой судалгаа гаргажээ. Тэд дэлхийн хогийн цэгт төвлөрч буй хаягдлыг материал, хорт зүйлээр нь ангилжээ. Судлаачдын тогтоосноор дэлхий нийтийн “үйлдвэрлэсэн” хог, хаягдлын 26 хувийг төмөр болон хатуу биет эзэлсэн байна. Мөн алиминум буюу химийн асар хортой бодис агуулсан хаягдал дөрвөн хувь, бластик буюу уут, тор 20, цаас, картон бүтээгдэхүүн 64, химийн,гаралтай хүнсний бүтээгдэхүүн үлдсэн хувийг эзэлдэг байна. Хамгийн аймшигтай нь эдгээр хаягдлын ердөө 35 хувь нь дахин боловсрогдох шатанд хүргэгддэг.
Өөрөөр хэлбэл, дэлхий нийтийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн дахин боловсрогдохгүй байна. Дэлхийн хогийн сав цаг, минутаар дүүрч байна. Шатаасан ч хог чигээрээ үлдсэн хэдэн тэрбум, их наяд тонн хог хаягдал газрын хөрсөнд оршсоор л байгаа. Түүнчлэн бас нэгэн аюул бол өндөр хөгжилтэй улсын цөмийн үйлдвэрлэлээс ялгарсан цөмийн хог хаягдал. Хүн төрөлхтөн цөмийн хаягдлаа газрын хөрсөнд булахаас өөр оновчтой шийдэлд одоогоор хүрээгүй байна.
Хог хаягдлын хэмжээ 10-34 хувиар нэмэгджээ
Дэлхийн хэмжээнд жилд 1.3 тэрбум тонн хог хаягдал бий болдог байна. “World-watch” хүрээлэнгийн судалгаагаар хог хаягдлын дөрөвний нэг нь дахин боловсруулах, ялзмаг бордоо болгох түүнчлэн барилга барихад ашиглах боломжтой байдаг гэнэ. Мөн цаас, шил, пластик, металл зэрэгг дахин боловсруулан ашиглах боломжтой. Дэлхийн аж үйлдвэрийн 34 орны нэг өдрийн хог 1.6 сая тонн болдог байна. Харин Сахарын зүүн хэсэг дэх Африкийн орнуудын хувьд байдал эсрэгээрээ нэг өдрийн хог хаягдал нь 200 мянган тонн байгаа аж. Америкчууд өдөрт 620 мянган тонн хог хаягдал үйлдвэрлэдэг бол Хятадын хувьд энэ хэмжээ 520 мянган тонн байдаг гэнэ. Дээрх үзүүлэлтүүд өнгөрсөн 30-аад жилд хог хаягдлын хэмжээ 10-34 хувиар нэмэгдснийг харуулж байгаа хэрэг юм. Дэлхийн хэмжээнд энэ онд томоохон даацын 150-170 гаруй үйлдвэр баригдсаны улмаас хогны хувь өндөр гарч байгааг онцолсон байна.
Япончууд сансрын хогийг цуглуулж эхэллээ
Японы сансар судлалын “JAXA” агентлаг дэлхийн тойрог замын сансрын хог новшийг асар том металл торын тусламжтайгаар цуглуулахаар болжээ. Өдгөө тус агентлаг Японы загасны агнуурын тор бэлтгэдэг “Nitto Seimo” компанитай гэрээ байгуулжээ.
Энэ компани нь сүүлийн зургаан жилийн дотор метал тор сүлжих технологи дээр ажиллаж байгаа ба компанийн инженерүүд мөнгөжүүлсэн төмөр утсаар тор сүлждэг аж. Торыг хуйлаад тусгай хиймэл дагуулаар тойрог замд гарган аппаратад тавьсан тусгай төхөөрөмжөөр дэлгэх бөгөөд тор хангалтай хогийг шүүсний дараа салгагдах гэнэ. Сансрын аппаратын хогийг цуглуулсан тор явцын дунд дэлхийн соронзон орны нөлөөгөөр атмосферийн нягт давхрагад орон шатах аж. Одоо сансрын хог хиймэл дагуултай улс бүрийн хувьд чухал асуудал болоод байна. АНУ-ын стратегийн нэгдсэн командлал 19 мянга гаруй сансрын хогны хэсгийг хянан ажигладаг байна.
Б.Дэлгэрцэцэг
![]()
URL:













