Хог боловсруулах үйлдвэр барих “ORGANIC SOLUTION” компани хаачив

resize_1361934177Харин энэ жил Баянзүрх дүүр¬гийн XXIV хорооны Цагаан давааны хогийн цэгт хог боловсруулах үйлд¬вэр байгуулахаар болсон. Удахгүй гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүтээн байгуулалтын ажил эхлэхтэй зэрэгцээд хог боловсруулах үйлд¬вэр ч баригдана. Тиймээс Байгаль орчин ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга, нийслэлийн Засаг даргын экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, нийслэлийн Захирагчийн ажлын албаны харьяа Хот тохижилтын газрын дарга Д.Энхсайхан болон холбогдох албаны мэргэжилтнүүд хог боловсруулах үйлдвэр барих газартай танилцлаа. Цагаандаваа¬ны хогийн цэг нь 29,4 га талбайг ха¬мар¬даг юм байна. Тус цэг нь өнгөр¬сөн оны есдүгээр сарын 6-наас эхлэн албан ёсоор хогийн цэг болж хог, хаягдал хүлээн авдаг болжээ. Ингэхдээ арван га талбайд зөвшөө¬рөлгүйгээр асгагдсан 30 мянган тонн хур хогийг цэвэрлэж далан болгон  зассан байна.

Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс цахилгаан тавигдаж авто пүү ажил¬лаж байгаа аж. Мөн ажлын байр, гараашийн суурийн ажил хийгдсэн, барилгын хог боловсруулах үйлдвэ¬рийн хашаа, диспетчерийн байр, нохой муурын сэг зэм шатаах зуух баригдаж байгаа юм байна. Харин энэ онд хогийн цэгийн доторхи үндсэн зам, үерийн усны шуудуу, хамгаалалтын анхан шатны  далан зэрэг байгууламжийн бусад үндсэн хэсгүүдийг барихаар төлөвлөөд байгаа аж. Тус хогийн цэгт өдөрт 600-800 тонн хог, хаягдал ирдэг бөгөөд 2020 он хүртэл хог хүлээн авч, ашиглах боломжтой хэмээн Хот тохижилтын газрын дарга Д.Энхсай¬хан хэлж байсан. Тэгэхээр хог бо¬ловс¬руулах үйлдвэрээ хурдан барих шаардлагатай байна. Одоогоор арав гаруй байгууллагууд хог бо¬ловс¬руулах үйлдвэр барих төслөө нийслэлд өгөөд байгаа аж. Харин хотын дарга эдгээр байгууллагуудыг шалгаад үр өгөөжтэй, сайн менеж¬менттэй төсөл шалгаруулах бодлого баримталж байгаа. Ингэснээр нийс¬лэл тухайн компанид газраа үнэгүй өгч хог боловсруулах үйлдвэр байгуулах юм байна.

 

Зургаан тэрбум төгрөг нийслэлийн төсвөөс гарсан гэв

Цагаан давааны хог боловсруу¬лах үйлдвэр нь энэ жил анх бариг¬дахаар яригдаж байгаа зүйл биш юм. Хоёр жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулахаар өнгөрсөн оны нийслэлийн төсөвт арван тэр¬бум төгрөг суулгажээ. Тухайн үедээ Үнэлгээний хороонд ЗДТГ, санхүү тө¬рийн сангийн хэлтэс, хөрөнгө оруу¬лалтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны /хууч¬наар/ мэргэ¬жилтэн багтсан бай¬на. Үүний дараа нийслэлд тендер шал¬га¬руулалт явагдаж “Organic solution Mongolia” компани шалгар¬чээ. Ин¬гэх¬¬дээ тендер нээлттэй бус яваг¬даж ямар, ямар компаниуд оролц¬сон талаархи мэдээлэл олдоо¬гүй байна. Тус компани өнөөдрийг хүртэл ямар ч ажил эхлүүлээгүйн дээр “сураг” алдарчээ. Одоогоор хол¬боо тогтоож ча¬дахгүй байгаа бөгөөд ямар зориу¬лал¬тын үйлдвэр барих гэж байгаа та¬лаархи мэдээлэл ч хомс байгаа аж.

Тус хог боловсруулах үйлдвэр нь энэ оны арванхоёрдугаар сарын 31-нд ашиглалтад орж  өдөрт 200-250 тонн хог боловсруулж, авто замын боржур, явган хүний замын алаг хавтан  үйлдвэрлэх ёстой байж. Гэтэл бодит байдал дээр “ганц хадаас” ч хатгаагүй байгааг яамны дэд сайд, орлогч дарга нь өөрийн нүдээр харлаа. Одоо үйлдвэр барих газарт гэрлийн хэдэн шон, сул асгасан чулуу шороо, ухсан нүхийг тойруулан хашаа хатгажээ. Энэ нь Хот тохижуулах газраас хийж буй ажил бололтой. Мөн тус үйлдвэрийн талаархи бас нэгэн мэдээлэл нь шатаах зуух байгуулж хогийг анги¬лан ялгаж,  шатааж болох бүхий л хог, хаягдлыг устгах боломжтой аж. Гэтэл ашиглалтад орох байтугай барилгын зураг төсөл, үйлдвэрийн талаарх тодорхой мэдээлэл олдох¬гүй байгааг албаны хүмүүс хэлж байна. Тус хог боловсруулах үйлдвэ¬рийг барихад арван тэрбум төгрөгнийс¬лэлийн төсөвт өнгөрсөн онд суугдсан талаар дээр дурдсан. Гэ¬тэл үйлдвэр барих арван тэрбум төгрөг¬ийн зургаан тэрбум нь аль хэ¬дийнэ зарцуулагдчихсан байгаа аж. Ингэхдээ мөн л ямар журмаар, юунд зарцуулсан нь тодорхойгүй байгаа гэнэ. Уг нь тендерт шалгарсан ком¬па¬ни зураг төслөө хийж, барилгын нөхцөлөө гүйцэтгэж, хийсэн ажлынх нь тодорхой үр дүнг тооцсоны дүнд хөрөнгө оруулалт хийгдэх ёстой.

Гэтэл ганц ч хадаас хатгаагүй компанид зургаан тэрбум төгрөг олгосон нь бас л сонин. Гэхдээ энэ нь талаар тодорхой судалгаа хийж, тухайн компанитай яаралтай холбоо тогтоохыг БОНХ-ын дэд сайд Б.Тул¬га холбогдох албаныханд даалгасан юм. Уг нь энэхүү мөнгөнд Хөрөнгө оруулалтын газар хяналт тавих ёстой аж. Тэгэхээр нийслэ¬лийн Хөрөнгө оруулалтын газар, Санхүү төрийн сангийн хэлтэс, тендер шалгаруулалт явуулсан хүмүүс энэ компанийн талаар мэдэж байгаа нь гарцаагүй юм. Энэ жил БОНХЯ-ны сайдын багцад  1,2 тэрбум төгрөг суусан байгаа. Тий¬мээс удахгүй эхлэх үйлдвэрийн барилгын ажлаас өмнө энэ асууд¬лыг яаралтай цэгцлэх шаардлага¬тай байгааг дэд сайд санууллаа. Хэн нэгэн албан тушаалт¬нуудын хариуцлагагүй үйлдлээс болж энэ онд ашиглалтад орох ёстой байсан хог боловсруулах үйлдвэр “гацаа”-нд орчихсон. Одоо яригдаж байгаа асуудал шийдэгдвэл Цагаан даваа¬ны хог боловсруулах үйлдвэр энэ хавраас барилгын ажил нь эхлэж 2014 онд ашиглалтад орох юм байна. Хотын дарга хариуцлага алдсан албан тушаалтнуудад “ха¬риуц¬лага” тооцохыг нэг бус удаа хэлсэн.  Тий¬мээс нийслэлийн энэхүү асуудлыг сайтар шалгаж, өмнөх албан тушаалтнуудтай нь уулза¬хаар боллоо.


URL:

Сэтгэгдэл бичих