Хөрөнгө орлогын мэдүүлэг авсан, өгсөн болж жүжиглэхээ больчихвол яасан юм бэ?
Төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлэг олон нийтэд ил болж, мөн Ерөнхийл өгчөөс авахуулан хө- рөнгө орлогодоо “залруулга” хийлгэж эхлээд цөөнгүй хоног өнгөрч байна.
Өнгөрсөн оны хө- рөнгө орлогын мэдүүлэгтээ гэр бүлийнхээ орлогын дүнг 35 947 200 гэж бичсэнийг нь Авлигатай тэмцэх газрын Хяналт, шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ажилтнууд 359472000 гэж буруу мэдээлсэн учраас хүлцэл өчсөн гэж байгаа. Харин өнгөрсөн жил “Лексус – 470” маркийн машинаар хөл залгуулдаг байсан Ерөнхийлөгч маань энэ жил явгарснаа зарлаж, түүнийг нь АТГ-ынхан залруулаагүйгээс үзэхэд үнэн бололтой. Э.Бат-Үүл, П.Алтангэрэл, С.Баяр тэргүүтэй төрийн тэргүүнтэй адил хөл дүүжлэх унаагүй гишүүд ч цөөнгүй.
Хөрөнгө орлогоо мэдүүлж байгаа нь энэ гээд хөл дүүжлэх унаагүй хэмээн мэдүүлж байгаагаас харахад хэн нэг нь надад “Унаа өгөөч” гэсэнтэй утга нэг ойлгогдож байгаа юм. Гэтэл ард түмэнтэйгээ хамт автобусаар ажилдаа ирж, очдог гишүүн хэд билээ. “Ард тү- мэнтэйгээ хамт байна” гэж төрд гарчихаад хаяж мартсан нь хэн билээ гээд зөвхөн хөрөнгө орлогын мэдүүлгээс нь үүдэн олон асуулт гарч байна. Нөгөө- тэйгүүр хөрөнгө орлогын мэдүүлэг гэж нэг нь өгсөн нөгөө нь авсан болж жү- жиглэдэг тоглоом болж хувирчээ. Төрийн өндөр албан тушаалтнуудын хө- рөнгө орлогын мэдүүлэг гэсэн хүснэгт дунд сургуулийн тооны дэвтэр шиг үнэн худал нь мэдэгдэхгүй хэдхэн тоо тавьчихаад баллуурдчихдаг, орон шилжүүлээд нэмж хасан засч болдог цаас болчихож.
Тухайлбал нэг нөхөр унаатай байснаа дараа жил нь явгарчихдаг, тэр бүү хэл хувьдаа орон сууцгүй зочид буудлаар хоног төөрүүлдэг гэсэн хачин мэдүүлгийг УИХын зарим гишүүн өгч байсан удаатай. Ерөнхий сайд өнгөрс өн жилийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 40 сая 868 мянган төгрөгийн орлоготой, гэр бүлээ жилд 116 сая 896 мянган төгрө- гийн орлого олдог болохыг мэдүүлжээ. АТГ-аас саяхан гаргасан мэдүүлгээс үзэхэд Ерөнхий сайдын өөрийнх нь орлого өсч 193 сая 339 мянган төгрөг болж, гэр бүлийнх нь 96 сая хүртэл буурчээ. Энэ мэт ард түмний амьдрал ядуу байхад төрийн өндөр албан тушаалтнууд нь улсынхаа хамгийн баян хүнээр тодорсон стандарт бус жишиг зөвхөн Монголд л байдаг байх. Энэ жилийн хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад төрийн өндөр албан тушаалтнуудын заримын хувийн орлого нэмэгдээд гэр бүлийнх нь буурсан, эсвэл гэр бүлийнх нь орлого нэмэгдээд эсрэгээрээ өөрийнх нь буурсан нь олон байна. УИХ-ын гиш үүдийн олонхийнх нь орлого буурсан дүнтэй харагдаж байгаа ч нийт орлого нь өссөн эсвэл өнгөрсөн жилийнхтэйгээ адил байгаа нь анхаарал татна.
Үргэлжлэлийг ЭНД дарна уу
URL:













