“Малчдадаа туслая” аяны талаар

ыыыыы0Мал аж ахуйн салбарын 2012-2013 оны өвөлжилт хүндэрч 18 аймгийн 98 сум зудтай, 16 аймгийн 88 сум зудархуу байгааг Улсын онцгой комиссын ажлын хэсэг орон нутагт газар дээр нь үнэлгээ хийсэн дүгнэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас урьдчилан сэргийлэх талаар олон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсний зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж санаачлан “Малчдадаа туслая” аяныг орон даяар зарласан.

Энэ аяныг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам зохион байгуулан Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Завхан, Төв, Увс, Хөвсгөл аймгуудын 24 суманд албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хандивласан 600 тн тэжээл, 50.0 сая төгрөгийн бараа, эд материалыг хүргүүлэх цувааг 3 дугаар 08-ны билэгт сайн өдрийн морин цагт үдэн гаргах арга хэмжээ боллоо.
Тусламжийн цувааг мордуулах арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр, Тамгийн газрын дарга П.Цагаан, Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан, Б.Цогтгэрэл, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Ганибал, Мал хамгаалах сангийн захирал П.Мөнхбаяр, хандивлагчдын төлөөлөл болох “Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо”-ны тэргүүн н.Ганбат, тусламжийн бараа хүргэх тээврийн компанийн удирдлагууд оролцлоо.


URL:

Сэтгэгдэл бичих