Н.Номтойбаярын нууц хүү
Өдгө УИХ-ын гишүүн болсон Н.Номтойбаяр идэж уусан, өмсөж зүүснээрээ хэл ам дагуулдаг нэгэн. Бэл бэнчинтэй айлын том хүү тэрээр багаасаа л элдвийг үзсэн, “том” толгой гэж болно. Тиймдээ ч 17-н насандаа өөрөөсөө эгчмэд бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоо үүсгэж, нэгэн дээвэр дор амьдарч байсан түүхтэй. Харин тэрээр энэ амьдралаас Мөнгөншагай гэх хүүтэй болсон ч үүнийгээ ихэд л нууцалдаг нэгэн. Залуу, халуухан явсан Н.Номтойбаяр эцэг хүний үүргээсээ татгалзаж, өөрийнхөө хүүг Нямтайшир овогтой болгон аавдаа даатгасан гэдэг. Харин өдгөө түүний хүү Мөнгөншагай нь эрийн цээнд хүрч, эр бяр суусан том залуу болсон. Багаасаа элдэв хэл амнаас холуур явсан тэрээр хаа ч явсан даруухан, ухаалаг нэгэн гэгддэг юм билээ.

Эх сурвалж: http://paparatsi.mn/m3k
URL:













