Саудын Араб цаазаар авах шинэ аргыг хэрэглэлээ
Саудын Арабын шүүх засаглал цуврал зэвсэгт дээрэм үйлдсэн долоон этгээдийг буудан хороосноор энэ улсын хувьд цаазаар авах шинэ аргыг анх удаа хэрэглэсэн тохиолдол болжээ. “Франс Прес” агентлагийн мэдээлснээр буудан хороох ялыг Абха хотын нэгэн талбайд олон хүний өмнө гүйцэтгэсэн байна.Үүнээс өмнө энэ улсад цаазаар авах ялыг сэлмээр зэвсэглэсэн алуурчин гүйцэтгэдэг байсан боловч ийм ажил гүйцэтгэх хүн олдохгүй болсноор буу хэрэглэх шийдвэр гаргажээ.Олны өмнө толгойг нь цавчдаг цааз Саудын Арабд эртнээс уламжлагдаж ирсэн бөгөөдхулгай дээрэмтэй тэмцэхэд чухам ийм арга хэрэглэхийг шариатын хуульд заадаг юм.Цаазын тогтоол гүйцэтгэсэн тухай албан ёсны мэдээнд гэмт хэрэгт биечлэн оролцоогүй дээрмийн бүлгийн бусад гишүүд хорих ял болон олон удаа саваадуулах шийтгэл хүлээснийг дурьдсан байна.
Олон улсын хүний байгууллагууд энэхүү шийтгэлд эсэргүүцэл илэрхийлжээ. Тэд шүүх хэрэгтнүүдийг тамлан зовоож авсан мэдүүлэг дээр үндэслэн ийм ял оноосон гэж үзэж байгаа юм. Харин Саудын Арабын эрх баригчид тус улсын шоронд ямар нэг байдлаар тамлан зовоох явдал байхгүй болохоор энэ шүүмжлэл ямар ч үндэслэлгүй хэмээн мэдэгджээ.Цаазлагдсан хүмүүс 2005 онд үйлдсэн хэргийн төлөө 2009 онд цаазаар авах ял авсан ажээ.
URL:













