Дөрөвдvгээр дvрийн Далай лам Ёндонжамц – Монголын алтан ургийн хvн
Дөрөвдvгээр дvрийн Далай Лам Ёндонжамц Монголын алтан ургийн хvн
“Далай Лам” нэрийг анх Түмэдийн Алтан хан 1578 онд Хөхнуурд очиж, Төвдэд элч томилон урьсан ламын шашны Гэлэгва-гийн тэргүүн Содномжамцтай “Цавцаал” хийдэд уулзахдаа “Бурханг айлдагч Очирдарь Далай Лам” гэдэг нэр түүнд хайрласан юм. Дараа нь Гэндэнрүпийг 1-р Далай Лам, Гэндэнжамцийг 2-р Далай Лам хэмээн нэхэмжлэн дуудах болсон байна. Yvнээс эхлээд “Далай Лам” гэдэг цол дэлхий дахинд түгсэн учиртай. Ийнхүү 3-р дүрийн Далай Ламаас 14-р дүрийн Далай Лам хүртлэх бараг 500 жил Монгол Төвдийн харилцаа нарийн уялдаа холбоотой хөгжиж иржээ.
3-р Далай Ламын номын нэр нь Содномжамц гэдэг, 1534 онд цагаан сарын 15 ны өдөр өмнөт Төвдийн нутагт мэндэлж, 4 наснаас эхлэн Брэйвэн хийдэд заларч, хийдийн ширээний Лам Содномжамцад шавь ороод, гэсэлийн санваар авжээ. 1553 онд Брэйвэн хийдийн ширээний лам болжээ. Алтан ханыг Хөхнуурт очих үед Ламын шашны Гэлүгбагийн урсгал буюу шарын шашин маш их нөлөөтэй болсон бөгөөд тухайн үеийн Монголчууд Бөөгийн шашин шүтэж, эр нөхөр нь үхвэл эхнэрийг нь хойлго болгон, нас барсан хүнд үлэмж олон адуу мал нядалж, тахилга тавьж байсан тул Алтан хан Содномжамцтай уулзан, тухайн үедээ дэвшилттэй шарын шашныг Монгол оронд дэлгэрүүлжээ.
1583 онд Алтан хан Түмэддээ харьж ирээд нас нөгцсөнд түүний хүү Сэнгэдүүрэн хан элч томилон Хөхнуурт очуулж Содномжамцийг урьсан тул тэрвээр 1586 онд Монгол нутагт ирж ном айлдсан байна. Yvнээс эхлэн Монголчууд ламын шашныг шүтэх болсон билээ.
1588 онд 3-р Далай Лам Содномжамц Монгол нутагт насны бурхан болсон тул, 4-р дүрийн Далай Лам Ёндонжамц Монгол нутагт хувилан төржээ. Энэ нь одоо хүртлэх 14 Далай Ламын түүхэнд цорын ганц Төвд биш Монголын алтан ургийн хүн байлаа. 1-р дүрийн Далай Ламаас 5-р дүрийн Далай Лам хүртэл Төвд орныг Гаржодбагийн урсгал буюу цагааны шашин ноёрхож байсан үе байсан бөгөөд Цамба хан эрх барьж, 5-р дүрийн Далай Лам Лувсанжамц болон 4-р дүрийн Банчин Лувсанчойнжин хоёул Хөхнуурт нүүж ирээд, Монголын Хошууд аймгийн Гүүш (Төрбайх) ханы ивээлд орж, Гүүш хан Төвдэд цэрэг томилон, Цамба ханыг устгаж, 5-р дүрийн Далай Ламаар төлөөлүүлсэн Гэлүгбагийн бүлгийг тэтгэн Төвдийн засгийн эрхийг түүнд хулээлгэн өгсөн байна. 13-р дүрийн Далай Лам 1904 онд нийслэл хүрээнд 2 жил хиртэй байсан байна. Тиймээс Далай Ламын түүх нь Монголчуудтай салшгүй холбоотой бөгөөд Монголын хаан, олон аймгийн ноёд шарын шашны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
4-р дүрийн Далай Ламын номын нэрийг Ёндонжамц гэдэг, Монголын Алтан ханы жич хөвгүүн, Сүмбэр дайчин хүн тайжийн хөвгүүн болон 1589 онд мэндэлжээ. Эцгийн нэр нь Цэнгэлжэлбу Цэцэн Чойнхор, эх нь Бонмобэ-ын Чивхинзол гэдэг. Ёндонжамц мэндэлсний дараа Монголчууд түүнийг Содномжамцийн хувилгаан 4-р Далай Лам гэж шүтжээ. Yvнд Содномжамцийн хамба Балжиржамц болон Ёндонжамцийн багш Гүнсэнциба нар чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Монголын хаад ноёд ихэд дэмжсэн байна. Далай Лам нь Төвдийн шарын шашны тэргүүн болсон учраас заавал Төвдийн 3 том хийд болох Галдан, Сэра, Брэйвэны зөвшөөрөл олох хэрэгтэй тул 3 хийдийнхэн Содномжамцийн хувилгаан Монгол оронд илэрсэнийг мэдээд шинжээч томилж , Ёндонжамц чухам 4-р Далай Ламын хувилгаан мөн эсэх тухай шалгаж, дахин Төвддээ очоод Далай Ламын хойд дүр мөн гэдгийг хүлээн зөвшөөржээ.
1602 онд Төвдийн 3 том хийдийнхэн Монгол нутагт албан ёсны төлөөлөгч томилон очуулж, Ёндонжамцыг Далай Ламын хувилгаан гэж цастын Төвд орондоо залж аваачсан байна. Дараа жил нь умарт Төвдийн Рэжэн хийдэд ширээнээ залж, дахин Брэйвэн хийдэд залж Рэшилхобо хийдийн ширээний 4-р дүрийн Банчин Богд Лувсанчойжил болон Галдан хийдийн ширээт лам Гэндүнжалцанг багшаар таниулж, гэсэлийн санваар авж, ном сургах ажилд орсон байна.
4-р дүрийн Банчин Богд Лувсанчойжил Рашилэдбу хийдийн ширээний лам байсан тул Ёндонжамц тэнд нэг үе сууж Банчин Богдоос ном сурч, их л дотно байсан байна. 1-р дүрийн Банчин богд Кэйрэвжий (1385-1438) бол Цүнкэвагин шавь мөн. 2-р дүрийн Банчин Содномчойлан (1439-1504) бол умарт Төвдийн Бинхун хийдийн бага хувилгаан мөн. 4-р дүрийн Банчин Лувсанчойжил (1567-1662)-оос эхлэн Рашилэдбу хийдийн хувраг нар залж ширээний лам болгосон байна. Лувсанчойжил бурханы номын 5 ухаанд нэвтэрсэн болохоор хүмүүс хүндлээд “Банчин” гэж өргөмжлөх болсон билээ. 1614 онд, Ёндонжамц 4-р дүрийн Банчиныг Брэйвэн хийдэд залж, багш гэж санваар аваад, Брэйвэн хийдийн хувраг олны урилгаар Брэйвэн хийдийн 13-р үеййн ширээний лам болсон бөгөөд бас Сэра хийдийн хувраг олны урилгаар Сэра хийдийн 15-р ширээний ламын тушаалыг хавсран хариуцжээ.
1616 оны 12 сарын 15-ны өдөр 4-р Далай Лам Ёндонжамц 28 насан дээрээ Брэйвэн хийдэд бурхан болжээ. Тэрвээр 1602 онд Євөр Монгол нутгаас Төвдэд хүрч, 1616 онд бурхан болтлоо Цастын Төвд оронд 14 жил амьдарсан билээ. 4-р Далай Ламыг нас барсан талаар Дэшид Цанба Хаан хорлосон гэсэн яриа байдаг. Тухайн үед умарт Төвд Цанба хааны эзэмшилд орж , тэрвээр шарын шашинтай дайсагнаж байсан байна. Цанба хаан Гаржодба буюу цагааны шашины гарамбагийн гаржодба урсгалд багтах бөгөөд Гарамбагийн бүлэг нь Юан улсын үед Төвдэд их нөлөөтэй шашин байв. Гарамбагийн номын хааны их Монгол Улсын нийслэл Хар Хоринд очиж Монголын хаанд бараалхаж, “Төрийн багш” цол, алтан эмжээртэй хар малгайгаар шагнагдаж байсан тул бас “Хар малгайт номын хаан” гэж нэрлэгдэх болжээ. Гарамбагийн бас нэг номын хаан Бээжинд хүрч Их Монгол Улсын хаанаас улаан малгайгаар шагнагдсанаар энэ номын хаан гарамбаг “Улаан малгайт номын хаан” гэх болжээ.
Энэ бүхнээс үзэхэд Монгол Төвдийн харилцаа эрт дээр үеэс холбоотой байсан бөгөөд одоо дэлхий дахинаар нэр алдар нь мандсан “Далай” Лам гэдэг нэрийг Монголчууд хайрласан, Далай Лам дахиж амилаад 14 дүр болтолх бусад 13 дүр нь Төвд гаралтай хүн байсан бол цорын ганц 4-р Далай Лам Ёндонжамц Монголын алтан ургийн хүн болно. Хэдийгээр тэрбээр 28 хан нас насалсанч, Буддын шашин Монголд дэлгэрэхэд томоохон үүрэг гүйцэтгэсэн билээ.
Бичсэн D.Murun
URL:




