БНСУ-д жуулчлах хүмүүс огцом нэмэгдэв
БНСУ-ын Ёнхап Мэдээллийн Агентлагийн 20-ны өдрийн мэдээлснээр, он гарснаас хойш БНСУ-д аялсан Хятадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс ихээхэн нэмэгдэж, харин Японы жуулчин огцом буурсан гэжээ. Мөн өдөр тус улсын Хөрөнгө оруулалтын салбар болон аялал жуулчлалын нийгэмлэгээс энэ талаар танилцуулсан байна.
Холбогдох тоо баримтын дагуу, энэ оны эхний 2 сард БНСУ-д аялсан Хятадын дотор газрын жуулчид 375 мянга 100-д хүрснээр өнгөрсөн оны мөн үеийн 266 мянга 900 гэсэн тооноос 41 хувиар нэмэгджээ. Харин тус оронд аялсан Японы жуулчны тоо 407 мянга 600 болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 20 гаруй хувиар багасжээ. Судлаачдын үзэж байгаагаар, иений ханш муу байгаа, түүнчлэн Солонгосын хойгийн цөмийн асуудал зэрэг нь Японы жуулчид огцом багассаны шалтгаан болж байгаа юм байна.
china radio
URL:













