Автомашингүй өдрийг тэмдэглэнэ

124eae03f82645a4greatАвтомашингүй өдөр энэ сарын 31-нд тохионо.

Замын цагдаагийн газраас “Автомашингүйгээр цэвэр агаарт хамтдаа” уриатайгаар дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй уг өдөрт Энхтайваны өргөн чөлөө Баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам, бага тойруу буюу Хувьсгалчдын өргөн чөлөөнөөс

Залуучуудын өргөн чөлөө хүртэлх замаар 10-17 цагийн хооронд автомашины хөдөлгөөнийг хориглох юм байна.

Хязгаарлалтад орон нутгийн болон Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн дугаартай тээврийн хэрэгсэл хамаарах бол тусгай дуут болон гэрлэн дохиотой шуурхай албаны автомашин хамаарахгүй гэнэ. Уг үйл ажиллагаа нь автозамын ачааллыг үе шаттайгаар бууруулах, автомашины хөдөлгөөнөөс үүдэж буй зам тээврийн ослыг багасгах зорилготой аж.

Автомашингүй өдрийг угтан ирэх ням гаригаас зорчих хөдөлгөөний долоо хоногийн үйл ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөжээ. Энэ хугацаанд ЗЦГ-аас нийтийн тээврийн хэрэгсэл, унадаг дугуй, явган зорчигч зэрэг автомашинаас бусад ачаалалгүй тээврийн хэрэгслийг дэмжих, замын хөдөлгөөний аюулгүй байдал, нийгэмд чиглэсэн мэдээлэл сурталчилгаа явуулах гэнэ.

Б.Заяа

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих