УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай ууртай байна
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны дөрөвдүгээр хэсгийн иргэн Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайтай газрын асуудлаас болж маргалдсан тухай сүүлийн үед сонсогдох болсон. Эх сурвалжийн өгүүлснээр гишүүн асан иргэн Л.Оюун-Эрдэнийн амьдарч байгаа газрын ойр хавьд байгаа айлуудыг нүүлгэж газруудыг нь авчээ.Бусад газрыг нь авсан болохоор бүгдийг нь авчих санаатай Л.Оюун-Эрдэнэд газраа зарахыг санал болгосон ч тэр зөвшөөрөөгүй учраас түүнийг дарамталж гэр бүлийн 11 хүний бизнесийг нураах гэсэн гэдэг.
Энэ талаар эрхэм гишүүнээс лавлатал, зүгээр байгаарай гэж ирээд л ихэд ууртай утсаа чулуудна лээ. Ингэхэд эрхэм гишүүн газар авах гэж улайраад өөрийн ухаангүй байна уу эсвэл элдвээр гүтгүүлчихээд гоморхож явна уу, ямартай ч их л ууртай яваа нь маргашгүй үнэн шүү.
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”
URL:













