Арьс ширний үйлдвэрүүдийг хаана

aris_shir-middleУс сувгийн удирдах газраас арьс ширний үйлдвэр үүдийг хаах шийдвэр гаргажээ.

Ус цэвэрлэх байгууламжаас тус газарт арьс ширний үйлдвэрийг хаах хүсэлт гаргасан байна.

Энэ нь Усны урьдчилан цэвэрлэх байгууламжийн арьс ширний болон ноос цэвэрлэх үйлдвэрүүдийн бохир усыг ээдүүлэх, саармагжуулах бодис дууссантай холбоотой гэнэ.

Өнгөрсөн нэгдүгээр сард 100 тонн бодис татсан ч ийнхүү дуусчээ. Тус газарт ноос боловсруулах болон арьс шир боловсруулах 28 үйлдвэр усаа нийлүүлдэг бөгөөд өвлийн улиралд 10.000 шоо метр, дулааны улиралд энэ тоо буурч 5000-9000 шоо метр усыг цэвэрлэдэг байна.

Б.Заяа

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих