“ХААН ХУУР”-ЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
Монголын Хүүхдийн Ордноос уламжлал болгон зохин явуулдаг өсвөрийн төгөлдөр хуур сонирхогч хүүхдүүдийн “Хаан хуур 2013” IV наадамд Хөвсгөл, Орхон аймаг, Улаанбаатар хотоос нийт 78 авъяаслаг хүүхэд, багачууд оролцлоо.
Уг наадам нь уралдаан ба хоршил төрлөөр 2013 оны 3 сарын 25-наас 26-ний хооронд Монголын Хүүхдийн Ордонд боллоо. Уралдааны шүүгчээр СУИС-ийн багш дэд профессор Ц.Энхтуяа, Градци сургалтын төвийн багш Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Б.Уушанз нар ажиллаа. Уг уралдааныг Градци сургалтын төв болон уг сургалтын төвийн суралцагч хүүхдүүдийн эцэг эх болон Монголын Хүүхдийн Ордон ивээн тэтгэж явууллаа. Оролцсон бүх хүүхдэд ивээн тэтгэгчийн шагнал олгосон юм.
Уралдааны цэцэрлэгийн насанд тэргүүн байрыг Улаанбаатар хотын 66 дугаар цэцэрлэгийн Б.Мишээл эзэлж, Орхон аймаг 16 дугаар цэцэрлэг 5 настай Б.Нандин-Эрдэнэ, Орхон аймгийн орос цэцэрлэгийн М.Хулан нар II, III байрыг эзэлжээ.
Уралдааны бага насанд I-III ангийн тэргүүн байр Р.Ганцэцэг/ Орхон аймаг/, II байрт Э.Аззаяа /Улаанбаатар Жаргалан сургууль/, III байрт Б.Хулан /Улаанбаатар хот/ нар орж, П.Солонго /Улаанбаатар хот 23-р сургууль/, Б.Энхмэнд/ Улаанбаатар хот 97-р сургууль/, Н.Анужин /Хөвсгөл аймаг Дэлгэрмөрөн цогцолбор 2-р анги / , Б.Эрхэмбилэг /Улаанбаатар хот 47-р сургууль нар тусгай байрыг эзэлжээ.
Бага нас IV-V ангийн тэргүүн байрт Э.Мартин /Улаанбаатар хот 47 дугаар сургууль V анги/, II байрт Б.Хишигбаяр /УБ хот Олонлог V анги/, III байр Д.Даваасүрэн /УБ хот 47 дугаар сургууль V анги/ эзэлсэн бол тусгай байрт Т.Номин-Эрдэнэ /УБ хот 32-р сургууль V анги/, Б.Цэнгүүн /УБ хот Жаргалан цогцолбор IV анги/ нар орлоо. Мөн дунд насанд тэргүүн байрт Ө.Ганбаяр /УБ хот Эрдмийн өргөө цогцолбор IV анги/, II байрт М.Итгэлтөгс /Хөвсгөл аймаг/, III байр Д.Маяа /Пльехановын 7-р анги/, ахлах насны I байрm Д.Түшиг /УБ Глобал сургууль 10-р анги/, II байрт Б.Энхэлгэнэ /УБ 84-р сургуульVIII анги/, III байрт Б.Наранбат /УБ хот Орос III сургууль XI анги/ эзэлжээ.
Харин хоршил төрөлд тэргүүн байрт У.Дөлгөөн, Э.Дариймаа / УБ хот/, дэд байрт А.Оюун-Эрдэнэ, Б.Түшиг /УБ хот/ нар шалгарсан байна.
Д.Өлзий
МОНЦАМЭ
URL:




