БНСУ-ын хүмүүсийг Кейсоны цогцолборт орохыг хориглов

RTFimages   БНСУ-ын Нэгдлийн яам 4-р сарын 3-ны өдөр хэлэхдээ, БНСУ-ын иргэдийг Кейсоны цогцолборт орохыг хориглоно гэж БНАСАУ-ын тал мөн өдөр мэдэгдсэн гэжээ.

БНСУ-ын Нэгдлийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ким Хюн Сук мөн өдөр хэлэхдээ, тус орны хүмүүсийн Кейсоны цогцолборт орохыг хориглоно гэж Хойд Солонгос мэдэгдсэн ч урьд нь байгаа хүмүүсийг Өмнөд Солонгост буцан ирэхийг зөвшөөрч байна. Өмнөд Солонгос үүнд харамсаж байна гэжээ.

Кейсон аж үйлдвэрийн цогцолбор нь хоёр Солонгосын тэргүүн 2000 онд гарын үсэг зурсан “6-р сарын 15-ны хамтарсан тунхаг”-ийн үр бүтээл юм, мөн хоёр Солонгосын эдийн засгийн хамтын ажиллагааны бэлэг тэмдэг юм.

\Урьхан\ CHINA RADIO


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих