Айлын гэр шатлаа
Гал гарах үед гэрт хүн байгаагүй бөгөөд гэрийн эзэд Малчин суманд ноолуур самнах ажлаар явчихсан байжээ. Эднийх сургууль, цэцэрлэгийн насны гурван хүүхэдтэй, эхнэр нөхөр аль аль нь ажилгүй хүмүүс аж.
Урьдчилсан байдлаар галын шалтгааныг цахилгааны улмаас үүссэн гэж үзэж байна. Гэрт хулгай орсон шинжгүй, хаалга нь цоожтой байсан бөгөөд цахилгааны утсыг нь хөөж үзэхэд найдваргүй муу утас байжээ.
Гал унтраахаар аймгийн Онцгой байдлын хэлтсийн галын машин, мөн цагдаагийн албан хаагчид, багийн удирдлага зэрэг хүмүүс очжээ. Албаны хүмүүс Малчин сумын ЗДТГ-ын даргатай утсаар холбогдсоны дагуу гэрийн эздэд хэл хүргүүлэхээр хөдөө баг руу мотоцикльтэй хүн явуулсан байна.
Увс аймаг Б.Батхүү
URL:










