Палестины ерөнхий сайд огцрох өргөдөл өгөв
Палестины албаны хүн 11-ний өдөр хэлэхдээ, Палестины шилжилтийн засгийн газрын ерөнхий сайд Салам Фаид мөн өдөр Палестины үндэстний эрхт байгууллагын дарга Аббаст огцрох өргөдлөө өгсөн гэжээ.
Нэрээ нууцалсан дээрх албаны хүн хэлэхдээ, Фаид мөн өдрийн өглөөгүүр Аббасын тамгын газарт албан ёсоор өргөдлөө өгсөн, Иорданд айлчилж буй Аббас эргэн ирсний дараа батлан зөвшөөрөхийг хүлээж байна гэжээ.
Фаид энэ оны 3-р сард Аббаст мэдэгдэлгүй сангийн сайд Кассисын огцрох өргөдлийг баталсан юм. Энэ нь уг өргөдлийг татгалзсаар байсан Аббасын саналтай зөрчилтэй болсон тул “Фаидэд Кассисийн албан тушаалыг сэргээх юм үү эсвэл өөрөө огцрох сонголт хийхийг” Аббас шаардсан гэжээ.
Үүнээс өмнөхөн Кассис төрийн албан хаагчийн урамшууллын мөнгийг их хэмжээгээр багасгах арга хэмжээг багтаасан засгийн газрын алдагдлыг бууруулах төлөвлөгөөг хэрэгжүүлэх гэсэн нь Палестины үйлдвэрчний эвлэлийн хатуу эсэргүүцэлтэй учирснаар түүнд асар их дарамт болсон нь Кассисийн огцрох шалтгаан байж болзошгүй гэж эх сурвалжид тэмдэглэжээ.
\Урьхан\ CHINA RADIO
URL:





