Дараачийн ерөнхий сайд “Ажнай” Б.Бат-Эрдэнэ
Шинэчлэлийн засгийн газрын тэргүүний нэр хүнд унаж эхэлжээ. Ардчилсан намын томоохон лидрүүд Н.Алтанхуягийг Ерөнхий сайдынх нь албан тушаалаас авч хаях нь зөв хэмээн ярих болсоныг эх сурвалжууд мэдээлж эхэллээ. Тэр бүү хэл дараагийн ерөнхий сайд болох хүний нэрийг ч амнаасаа унагацгааж байгаа сураг байна. Тодруулбал “Женко” хэмээн алдаршсан Х.Баттулга мөн “Ажнай” Б.Бат-Эрдэнэ. Женко Х.Баттулгын нэр бол эртнээс л ерөнхий сайд болох ёстой хүний тоонд явж байсныг улс төр сонирхогчид хийгээд улс төрийн хүрээнийхэн мэдэж байгаа байх. Харин Ажнай Б.Бат-Эрдэнийн хувьд одооноос л намын лидрүүд нь эгнээндээ татаж оруулж ирэх ёстой гэсэн бодолд хүрчээ.
Гэхдээ нам дотроо сэм санал хураахад гишүүдийнх нь олонх нь “Ажнай” Б.Бат-Эрдэнийг дэмжжээ. Иймээс энэ сарын 16 болон 27-нд хуралдах УИХ-ын ээлжит бус чуулганаар Ардчилсан намынхан энэ асуудлыг оруулахаар зэхэж байгааг эх сурвалж мэдээлж байна.
Ээлжит бус чуулганаар Ажнайг ерөнхий сайд болгож амжихгүй бол намрын чуулганыг хүлээж, намрын чуулганаар Н.Алтанхуягийг Б.Бат-Эрдэнээр солихоо намын лидрүүд дотооддоо тохирчээ.
Мэдээж албан тушаалтаны суудалтай ярихын тулд ямар нэг шалтгаан байх учиртай. Тэгвэл ардчилсан намынхан Н.Алтанхуягийг огцруулах үндэслэл байгаа гэж үзсэн байна.
Валютын ханш унаж , эдийн засгийн үзүүлэлт буурч, гадаадын хөрөнгө оруулагчид Шинэчлэлийн засгийн газраас нүүр бууруулах болсон нь Н.Алтанхуяг ажлаа сайн хийж чадахгүй байгаатай холбоотой гэж үзжээ.
Ж.Булган
http://medeelne.mn/2×5
URL:













