Г.Батхүү, Д.Зоригт нарыг эргүүлэн татахыг хүсчээ

Г.Батхүү, Д.Зоригт нарыг эргүүлэн татахыг хүсчээ

Өвөрхангай аймгийн хэсэг иргэн Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргажээ.

Өргөдлийн утга нь Өвөрхангай аймгийн иргэдийн олонхийн санал авсан нэр дэвшигчдийг УИХ-ын гишүүнээр сонгоогүй нь хэд, хэдэн хууль зөрчсөн гэжээ.

Өргөдлийг Өвөрхангай аймгийн иргэн Ц.Нямсүрэн, Б.Ганбат, Ё.Оргодол, Ж.Жаргалсайхан, Г.Даваатогтох нар гаргасан байна.

Үүнд “СЕХ-ны шийдвэрүүд нь Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдлэнэ гэснийг зөрчлөө. Сонгуулийн санал хураалтын дүнгээр С.Чинзориг 23493 , Н.Төмөрхүү 21267, Г.Батхүү 19939, Д.Зоригт 16795 хүний санал авсан байдаг. Гэтэл сонгогчдын хүсэлт шаардлагаар бус хуйвалдааны аргаар Г.Батхүү, Д.Зоригт нарыг УИХ-ын гишүүн болгосон. Иймд хууль бус аргаар гишүүн болсон энэ хүмүүсийг эргүүлэн татахыг шаардаж байна” гэжээ.

Д.Гэрэл /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих