Хоёр жилд 600 гаруй идлэг шонхор экспортлов

3325_4598Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд манай улс 600 гаруй идлэг шонхороо экспортолж төсвийн орлого бүрдүүлсэн байна.

Тэгвэл үүнээс гадна 160 толгой угалз, 520 толгой тэх, 20 толгой хар сүүлт, 140 толгой бор гөрөөс, 330 толгой цагаан зээр, 260 толгой чоныг гадаадын анчдаар агнуулж, дотоодын ахуйн хэрэгцээнд 920 толгой бор гөрөөс, 865 толгой зэрлэг гахай, 4950 толгой цагаан зээр, 400 толгой заарт харх, 200 толгой үнэг, хярс, 3100 хөтүү, ятуу, 2000 хур сойр экспортолсон байна.

Дашрамд дурьдахад, манай улс ховор амьтныг тусгай төлбөртэйгээр олзворын болон спорт чиглэлээр агнах, барих тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээг манай улсад 1962 оноос эхлэн өнөөдрийг хүртэл улсын төсвийг бүрдүүлэх зорилгоор агнуулж ирсэн билээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих