Б.Сэр-Од Осакагийн марафоноос мөнгөн медаль хүртлээ
Японы Осака хотноо “Осакагийн марафон 2013” тэмцээн боллоо.
Япон улсад уламжлал болон жил бүр зохион байгуулагддаг энэхүү тэмцээнд 2012 онд гавьяат тамирчин Б.Сэр-Од 2 цаг 11 минут 52 секундын амжилтаар түрүүлсэн.
Б.Сэр-Од энэ удаад аварга цолоо батлахаар очсон ч 2 цаг 13 минут 31 секундын амжилтаар хоёрдугаар байрт шалгаржээ.
29112 тамирчин уралдсанаас Кени улсын Жексон Лимо 2.12.06 амжилтаар тэргүүлж, Японы Хасэгава Ацүши (2.15.53) хүрэл медаль хүртлээ.
URL:










