Н.Алтанхуяг: ”Иргэдийн амьдрал доройтож, утаа ихэссэний бурууг над руу битгий чих”
УИХ унтаа байдалтай долоо хоногийг өнгөрүүлэв. Үүнийг батлах гэсэн мэт баасан гаригийн чуулган ч үр дүн багатай, үг сөрсөн, хэрүүл ихтэй боллоо. Энэ удаа Ерөнхий сайд пиарын шинжтэй урт танилцуулгаа олон нийтэд хүргэсэнгүй. Сөрөг хүчнийхний асуулт хариултаар чуул ганы салхийг хагалав. МАН-ын бүл гийн гишүүдийн олонхи нь орон нутагт үүссэн засаглалын хямралын талаар тодруулав. Ерөнхийдөө “Яагаад Засаг дарга нарыг томилохгүй уяад байна вэ, Ерөнхий сайд аа” гэсэн агуулгатай асуултыг олон ги- шүүн асуулаа. Ийм асуулт болгон тун чиг адилхан хариулттай байв. Ерөнхий сайд өмнөө байгаа шүүхийн шийдвэрийг дуржигнатал уншаад өөртэй нь, өөрийнх нь Засгийн газартай хамаагүй гэдгийг ойлгуулахыг хичээж байв. Гэвч цөөнхийн бүлгийнхэн Ерөнхий сайд ил, далд хэлбэрээр томилгоонд нөлөөлж байгаа гэх байр сууриндаа баттай зогсч байсан юм. Гүйцэтгэх засаглалын тэргүүний үг үнэгүйдэх болжээ. Сав л хийвэл чуулганы танхимд маазрах болж. УИХ-ын ги- шүүн Ө.Энхтүвшин, Д.Хаянхярваа нар энэ байдлыг шүүмжлэв. Сөрөг хүчнийхэн нийгэмд юу болж буйг бодитоор хэлэхээр өмнөөс нь хошин шог, инээдэм болгоод өнгөрдөг нь Н.Алтанхуягийн гэм биш зан. Түүнээс сэтгүүлч “Будааны үнэ өсөөд байна. Цаашид ямар арга хэмжээ авах вэ” гэхээр гурил аваад идэхгүй юу гэж хариулсан удаа бий. Чуулганы танхимд ч ийм хандлага ажиглагдав. Иргэдийн амьд ралын төвшин муудаж бай на, утаа гамшгийн хэмжээнд хүрлээ, барааны үнэ өслөө гэхээр өмнөх Засгийн газраас улбаатай юм. Тайван байцгаа гэх мэтээр даапаална. Байсхийгээд л би их уужуу тайван хүн. Миний хариултад битгий эмзэглэ гэсэн хачин үгийг амнаасаа унагав. Ерөнхий сайдын мэдээлэл хийхдээ ажил хэрэгч бус, сөрөг хүчнийхний асуултад яаж бүдрэхгүй, давж хариулах вэ гэсэн бодолтой байх шиг. Ингээд Ерөнхий сайдын ха риулт, гишүүдийн асуултыг тоймлон хүргэе.
-Д.Оюунхорол:
-Баруун бүсэд иргэдийн амьдрал хүнд байна. Тий- мээс иргэдийн амьжиргаанд дэм тус болгох чиглэлээр та юм хийхгүй юм байна. Баруун бүсээс сонгогдсон гишүүд хуулийн төсөл өргөн барина. Энэ асуудалд нухацтай хандах хэрэгтэй. Сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дорнод, Дундговь, Хөвсгөл, Говь-Алтай аймаг Засаг даргаа томилж чадахгүй эмгэнэлтэй дүр төрхтэй байна. Сонгуулийн ардчиллыг хэзээ бодитоор хэрэгжүүлэх юм. Та мөнгө олгохыг больсон нь дээр гэж байна. Таны гаргасан Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн гурван их наяд төгрөг үүргээ гүйцэтгэсэнгүй. Энэ мөнгөөр таван жил 21 мянган төгрөгийг өгч болох байсан. Өрхийн орлого багатай, ядуу, 40-өөс дээш насны эрхэлсэн ажилгүй иргэд 21 мянган төгрөгөөр амьдардаг байсан шүү. Өр зээл тавихгүйгээр амьдралаа аваад явж байсан. Боломжийн орлоготой хүмүүст 21 мянган төгрөг өгөх хэрэггүй гэдэгт тантай санал нэг байна. Харин үлдсэнд нь өгөх хэ рэгтэй. Сангийн сайд Ч.Улаан, та хоёрын ахмадын байгууллагыг хоёр хуваасан бичиг байна. Чөлөөт ахмадын холбоонд санхүүжилт олгоно гэсэн шийдвэр гаргасан байна. Ахмадын байгууллагыг хамтран ажил ла гэхийн оронд хагарган бутаргаж байна.
-Н.Алтанхуяг:
-Иргэдийг битгий бэлэнчлэх сэтгэлгээнд уриа- лан дуу даад бай. Өнөөдрийн иргэ дийн амьдрал доройтсон. Агаа рын бохирдол нэмэгдснийг над руу битгий чих. Хэрхэн улсаа хөгжүүлэхийг яримаар байна. Хөгжих хүсэл байгаа бол бэлэнчлэхийг өөгшүүлж болохгүй. Бүх бурууг нэг жил ажиллаж байгаа Засгийн газарт үүрүүлэх гэж оролдох хэрэггүй. Энэ ажил зөв зүйтэй, энэ нь тааруухан болжээ гээд бүтээлчээр шүүм- жилмээр байна. Баруун аймгуудын талаар таны бодлого буруу байна. Баруун бүсэд нэмэгдэл олгоод хууль гаргаад болчихдог юм биш. Ирэх жил Говь-Алтай, Завхан аймгийг авто замаар холбоно. Ахмадын байгууллагууд ярилцаад Ахмадын чө- лөөт холбоо төлөөлж ажиллах нь зүйтэй гэсэн бичгээ надад илгээсэн. Хагалган бутаргах ажлыг та нар хийж байна. Ингэж тоглож хэрэггүй ээ. Ахмадуудад улстөржилт биш. Эрүүл саруул байхад тустай сувилал хэрэгтэй байна. Би их уужуу тайван хүн учраас хоорондоо яриад зохицоод хүрээд ир гэсэн. Дархан, Сэлэнгэд ахмадын байгууллагыг үймүүлж байгаа гэсэн сураг байна. Д.Хаянхярваа гишүүн та уурлах хэрэггүй. Асуулт асуусан учраас хариулж байна. Тайван бай л даа. Та нар юундаа ингэж сандраад байдаг юм. Дорнодын Засаг даргаар М.Бадамсүрэнг томилоогүй нь зөв болжээ гэсэн шүүхийн шийдвэр гарсан. Дорнод аймгийн ИТХ-д МАН олонхи болсон ч хурлаа хуралдуулж чадахгүй байна. Энд засгийн оролцоо ерөөсөө байхгүй.
Ө.Энхтүвшин:
-Бид асуулт та- виад Ерөнхий сайд иймэрхүү бөө- рөнхүү хариулт өгөөд жил боллоо. Тодорхой хариулт өгдөггүй. Заримдаа маазраад, инээдэм болгоод өнгөр дөг. Энэ байдал ужгирах шинжтэй байна. Ингэж цаг гаруйтай асуулт хариулт явсны дараа ядаж ганц, нэг асуудлаа ажил болгомоор байна. Ингэхгүй бол үр дүн гарахгүй байна шүү дээ. Жил гаруй болоход орон нут гийн ИТХ бэхжих биш улам зад раад байна. Ухаалаг, шударга төрийн тухай яриад байдаг. Гэтэл ард иргэдийнхээ саналыг хүндлэхгүй өөрсдийн хүсэл сонирхлыг тулгасаар байна. Таны яриад байгаа, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Ч.Сайнбилэгийн ярьсантай зөрчил- дөж байна. Ч.Сайнбилэг Говь-Алтай бүх тойргийг хүчингүй болгосон гэсэн. Та таван тойрогт сонгууль явуулна гэлээ. Хөвсгөл, Дорнодын ИТХ-д олонхи юм бол хурлаа хийх ёстой гэж та хэллээ. Энэ аймгаас Засаг даргаар нэр дэвшүүлсэн хүнийг залхтал нь шүүхээр явуулсан. Сүүлдээ М.Бадамсүрэн орон нутгийн ажил цалгардлаа би больё доо гэж байна. Түүнээс шүүхийн шийдвэр гараад нэрээ татсан юм биш. Ерөнхий сайд хүүхдийн 21 мянган төгрөгийг өгөх хэрэггүй. Цалин нэмэх шаардлагагүй гэлээ. Үнэн эсэхийг нь аль нэг телевизээр нь иргэдээс шууд санал хураалт явуулья. Цалин, тэтгэвэр нэмэхгүй гэдэг нь зөв үү, 21 мянган төгрөг өгөх шаардлагатай юу, үгүй юу гэдгийг ард түмнээсээ асууя. Та “Улаанбаатарын утаа гурван жилийн дотор буурахгүй бол надтай хариуцлага тооц” гэсэн байна лээ. Тэр үед та бүхэн аль хэдийнэ яваад өгсөн байна. Хариуцлага хүлээнэ гэж ярих хэрэггүй. Харин гурван жилийн дотор яаж утааг багасгах талаар хэлж өгнө үү.
Н.Алтанхуяг:
-Улаан цайм хүнийг гүжирдэх юм аа. Би 21 мянган төг рөгийг олгооч гэж иргэдийн олонхи нь шаардахгүй байна гэж хэлсэн. Цалин нэмэхгүй гэж хэлээгүй. Төсөвт цалин нэмэхээр 235 тэрбум төгрөг хуваарилсан биз дээ. Засаг дарга нарын маргаантай холбоотой шат шатны шүүхийн тогтоол гарсан. Засагт огт хамаагүй. Орон нутгийн ИТХ-ыг засаг бүрдүүлээгүй шүү дээ. Ер нь шаардлагатай гэж үзвэл бүх албан бичигтэй нь танилцаж болно. Энд биш маргадаг газраа очиж марга. Шинэчлэлийн Засгийн газар айл гэрээ өнгөтэй өөдтэй болгохсон гэж чармайж байгаа. Бидний өмнө хийх ажил мундахгүй их байна. Дөрвөн жилийн хугацаанд ажлаа хийсэн шиг хийнэ. Нэг жилд яаж ажиллаж байна. Энэ эрчээрээ ажиллана гэж бодож байна. Утаатай ч би хэлснээрээ тэм цэнэ. Бидэнд хүн ардаа өнгөтэй өөдтэй амьд руулах сэтгэл зүрх байна. Түүнээс тендерийн мөнгө авч идэх хүсэл алга. Засгийн эрх барь- сан нь хуйвалдаад идчихдэг учраас монголын төрийн нэр хүнд унасан. Бид энэ сэтгэлзүйг давах гэж зүтгэж байна, зүдэрч байна. Эрүүл саруул шүүмжлэлийг цаг тутам, секунд тутам сонсоход бэлэн байна.
М.Энхболд:
-Жилийн өмнө “Чингис” бондыг арилжаалсан. Яг тэр хурал дээр би таниас болон Эдийн засгийн хөгжлийн сайдаас “Монголд Эгийн голын усан цахилгаан станцын төслөөс өөр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн төсөл байхгүй. Наад мөнгөө юунд зарах гэж байна вэ” гэж асуусан. Та бүхэн их өөдрөгөөр хариулж байсан. Одоо 300 сая ам.доллар нь юунд зарцуулах нь тодорхойгүй байна. 600 сая ам.доллар нь банкнаас гараагүй. Бүтэн жил хүү төлж байна. Үүнд хэн хариуцлага хүлээх вэ. Төсвийн орлого 130 сая төгрөгөөр тасарч байна. Орлого бүрдүүлэх ёстой агентлагуудтай хариуцлага тооцох юм уу, үгүй юм уу. Албан тушаалд намын харьяалалаар сонгодогоо хэзээ болих гэж байна. Төв аймгийн Мөнгөнморьт, Өндөрширээт сумын эмнэлгийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтыг явуулахдаа намын харьяал лаар алагчилсан байна. Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгийн хүсэлтийг төрийн албаны туршлагагүй гэж гурван удаа буцаасан. Яг адилхан ажлын туршлагатай хүнийг Баянхонгор, Төв, Говь-Сүмбэр аймгийн Засаг даргаар батламжилсан. Дорнодынх шүүхийн шийд вэрээр буцааж байгаа юм байна. Тэгвэл Баянхонгор, Төв, Говь-Сүмбэр аймгийн Засаг даргыг эргүүлэн татах уу.
Н.Алтанхуяг:
-Эмч нарыг улс-төржүүлсэн эсэхийг би мэдэхгүй юм. Дорнод Хөвсгөлд Ерөнхий сайд томи лоогүй нь зөв гэсэн шийдвэр гарсан. Бусад аймгийн Засаг дарга- тай холбоотой маргаан байгаа бол шүүхийн шийдвэр гарсны дараа хэлнэ.
URL:













