3600 жилийн өмнөх чулуун авсыг илрүүлжээ

Египтэд малтлага хийж байсан Археологичид 3600 жилийн настай бунхан ухаж байгаад ховор чулуун авсыг илрүүлжээ. Пүрэв гарагт Египтийн “Аль-Ахрам” сонинд “Египтийн Луксор хотын эртний бунханд малтлага хийж байсан археологийн судалгааны баг чулуун дээр зурсан хүний дүрстэй чулуун авсыг олсон.
Энэ чулуун авсны байдлыг харахад тухайн үедээ нэлээд өндөр дээд албан тушаалтай хүн байсан мэт санагдаж байгаа” хэмээн мэдээлсэн байна. Орон Нутгийн Эртний эд өлгийн албаны зөвлөлөөс энэхүү авсыг Египтийн 17 дугаар угсаа залгамжлагчийг хаан ширээнд сууж байх үед хамаарна хэмээн мэдэгджээ. Түүнчлэн энэхүү эртний авсанд албан ёсны нэр сийлж үлдээсэн байсан бөгөөд шувууны өдөөр чимэглэсэн байжээ. Харин энэ хүн хэн болох талаар археологичид хараахан тодорхойлоогүй байгаа бөгөөд түүний хэн эсэх талаар албаны хүмүүс судалж байгаа гэнэ.
“Аль-Ахрам” сэтгүүлд “Испани-Египтийн судалгааны баг, Луксорын баруун эрэг дээрх “Дра Абул-Нага” гэдэг оршуулгын газарт малтлага хийж байгаад хоёр шарилыг олсон бөгөөд хоёулаа хоосон байсан. Эдгээр шарилыг эрт дээр үед дээрэмдэж тоносон бололтой” гэж мэдээлжээ. Эртний эд өлгийн хэлтсээс энэхүү чулуун авсыг хоёр метрийн урттай бөгөөд өнгө будаг болон бичиг нь маш тод байсан гэж мэдээлжээ.
А.Өлзий
URL:










