Өрөөнд олон толь байх тусмаа муу

toliӨрөө тасалгаанд сайн энергийг хуримтлуулах ёстой. Харин
• Хурц өнцөг, булан.
• Орны ойролцоо өргөстэй ургамал.
• Тэгш өнцөгт эсвэл дөрвөлжин хэлбэртэй тавилга.
• Ор руу чиглэсэн толь зэргийг цээрлэх нь чухал.
Таныг унтаж байхад толь өнгөрсөн амьдрал руу тань тусч байдаг гэдэг. Энэ нь хуучныг мартахад саад болж сэтгэл үймүүлдэг. Иймд шөнөдөө толио бүтээх юмуу эсвэл хана руу харуулж байгаарай. Хатуу гялгар гадаргуу: Толь, металл, гантиг зэрэг нь Чи энергийг хурдасгаж сайхан нойрноос сэрээдэг. Мөн толь нь муу энергийг татах хуримтлуулахдаа сайн тул өрөөнд аль болох цөөн тооны толь байвал зүгээр.
Угаалгын өрөө. Унтлагын өрөөтэй залгаа угаалгын өрөө тийм ч таатай зүйл биш. Угаалгын өрөө унтлагын өрөө рүү хүнд, чийгтэй уур амьсгалыг явуулж сайн Чи энергийг үгүй хийж мэднэ. Ийм угаалгын өрөөний хаалгыг хаалттай байлгаж эсвэл урдуур нь хөшгөөр хаалт хийгээрэй. Угаалгын өрөөний үүдэнд салхин хонх өлгөж болно.


URL:

Сэтгэгдэл бичих