“Mozilla”-гийн захирал ижил хүйстнийг дэмжсэн хэргээр ажлаасаа чөлөөлөгдлөө
“Mozilla” корпорацийн гүйцэтгэх захирал Брэндан Эйк ижил хүйстнүүдийн гэрлэлтийг эсрэг бүлэгт мөнгө хандивласан шалтгаанаар гүйцэтгэх захирлын албан тушаалаа хүлээлгэн өгчээ.
“Mozilla” корпорацийг хамтран үүсгэн байгуулсан Брендан Эйкийн хувьд өнгөрсөн сард гүйцэтгэх захирлын албан тушаалаа хүлээж аваад байсан юм. Харин тэрбээр 2008 онд ижил хүйстний гэрлэлтийн эсрэг “Proposition 8” бүлэгт нийт 1000 ам.доллар хандивлаж байсан нь олон нийтэд ил болжээ.
“Proposition 8” бүлгийн хувьд үндсэн хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр татан буулгасан юм байна.
“Mozilla” корпорацийн ТУЗ-ийн дарга Митчел Бейкер компанийн албан ёсны блогоор дамжуулж “Брендан Эйк үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө ажлаасаа гарахгүй гэж мэдэгдэж байсан ч бодлоо өөрчилсөн” гэж мэдэгджээ. Одоогийн байдлаар Брендан Эйкийг орлох хүнийг сонгоогүй байгаа юм байна.
С.Санчир
Eagle.mn
URL:




