Энэтхэгт трансжендер хүмүүсийг хүлээн зөвшөөрлөө
Энэтхэг улсын Дээд шүүх гурав дахь хүйс байгааг хүлээн зөвшөөрчээ. Тодруулбал трансжендер гэгдэх эр, эмийн аль алинд нь өөрсдийг тодорхойлж чадаагүй хүмүүсийг Энэтхэгийн Дээд шүүх гурав дахь хүйс гэж үзэхээр шийдсэн байна.
Мөн эдгээр хүмүүс паспортдаа хүйс тодорхой хэмээн бичигдэж бусад цөөнхийн адил ажлын байраар хангагдах, эмнэлэгийн болон боловсрол авах хөнгөлөлтүүдийг эзэлнэ.
Трансжендерүүдийг гурав дахь хүйс гэж хүлээн зөвшөөрсөн нь нийгмийн болон биологийн асуудал биш, харин хүний эрхийн үүднээс хийгдсэн зүйл гэж Дээд шүүх тайлбарлажээ.
URL:













