Залуус амралтын өдрөө завгүй өнгөрүүлдэг боллоо

Монголын Залуучуудын Холбоо энэ зуныг залуусыг завгүй өнгөрүүлэх олон үйл ажиллагаануудыг зохион байгуулж байгаа бөгөөд амралтын өдрүүдээр “Унадаг дугуйн тогтмол аялал”-ыг хийж байгаа бол МЗХ-ны дэргэдэх Аялал жуулчлалын корпораци “Хустай нуруу-2014” аяллыг эхлүүлсэн бөгөөд нүүдэлчдийн соёл, малчдын амьдрал аж ахуйтай танилцах, зэрлэг амьтан ажиглах танин мэдэхүйн зорилготой I ээлжийн аялал өнгөрсөн амралтын өдөр амжилттай зохион байгуулагдсан байна. Уг аялалд МУБИС-ийн Гадаад Хэлний Сургуулийн 30 оюутан залуус  оролцож Монгол орны газарзүйн гайхамшиг болсон хангай, говь, хээр хосолсон  үзэсгэлэнт тогтоц бүхий “Хустайн” БЦГ-аар аялаж, Монгол малчин ардын хаврын улирлын ахуй амьдралтай танилцаж, төл мал тэврэн, зэрлэг адуу тахь, буга согоо, тарвага зурам гэх мэт олон зэрлэг амьтдыг харан баясаж амралтын өдрөө танин мэдэхүйн ач холбогдолтой аялан зугаалж өнгөрүүллээ. Цаашид энэ аялал амралтын өдөр бүр зохион байгуулагдах бөгөөд залуус байгалийн сайханд амарч зугаалж, спиртыг биш спортыг сонгож чөлөөт цагаа  зөв боловсон өнгөрүүлдэг болох нь байна.

1655256_658415864195458_418430328_n 10169155_658415854195459_1476596374_n 10253344_658415870862124_515350469_n 10255153_658415860862125_334886767_n 10255838_658415867528791_275318178_n


URL:

Сэтгэгдэл бичих