Онигоо

Smile_3d

-Хайртминь чи надад нэг тийм халуун дулаан үг хэлээч?

-Паар

-Үгүй ээ, түүнээс ч халуухан…

-Паарнууд…

***************

Нэгэн эмэгтэй 10 хүүхэдтэй байжээ. Тэдгээр нь бүгд хүү. Тэгээд бүгдээрээ Володья гэсэн нэртэй аж.

-Ингэхэд та хүүхдүүдээ яаж нэрээр нь ялгадаг юм бэ? Гэхэд

-Овгоор нь хэмээн бардам хариулжээ.

*****************

Багш:

-Хүний ямар шүд хамгийн сүүлд ургадаг вэ?

Оюутан:

-Хиймэл

————————–

-Челси, Милан хоёрын тоглолтыг хараад чамд юу бодогддог вэ?

-Энэ бол хоёр тэрбумтан талбай дээр тэдний 22 саятан хэрхэн тоглохыг харах явдал юм.

********************

-Чи намайг залуудаа гадаадын кинонд тоглож байсныг мэдэх бил үү?

-Пөөх, чи тэгэхээр гадаад хэлэндээ сайн байх нь ээ?

-Үгүй, би ердөө хоёр үг л хэлсэн юм аа. Тэр нь “-Kiss me kiss me” байхгүй юу.

**************************

Нэгэн эрийг махчин хөөж байна.

-Чи намайг орхиоч ээ. Би эхнэр хүүхдээ тэжээх  хэрэгтэй. Гуйж байна.

-Тэгээд минийх яах болж байна. би ч гэсэн гэр бүлдээ хоол аваачих хэрэгтэй л байна ш дээ.

****************************

Нэгэн эр өглөө үүрээр гэртээ согтуу иржээ.

-Чи чинь галзуураад байна уу? Энэ хар үүрээр таван цагт гэртээ ирээд байхдаа яадаг юм бэ?

-Үгүй, өдийд чинь үүнээс өөр нүцгэн хүүхэнтэй, цэнгээний газар олдохгүй байна  ш дээ.

Р.Слава

www.fact.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих