Дуунаас хурдан шинэ онгоц
Онгоцны үйлдвэрлэлээр Европтоо хамгийн том нь гэгдэх Айрбас компани шинэ төслөө танилцууллаа. “Zehst” гэх нэртэй энэхүү онгоц дуунаас хурдан, агаарт хорт бодис хамгийн бага хэмжээгээр цацдаг гэж танилцуулж байгаа юм. Өндрөө авахдаа энэ онгоц байгалийн гаралтай шатахуун хэрэглэх бол давхраа мандалд гармагцаа пуужингийн шатахуун хэрэглэж эхлэнэ.
Айрбас компанийн төлөвлөснөөр энэ онгоц 32 километрийн өндөрт нислэг үйлдэнэ. Жирийн онгоц дэлхийгээс 10 километрийн өндөрт нисдэг юм. Хэрэв энэ төсөл хэрэгжиж эхлэх юм бол 50-100 хүнийг Парисаас Токио хүртэл 2 цаг хагасын дотор зөөх болно.
2020 он гэхэд шинэ онгоцыг бүтээж дуусна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж эхлээд байгаа боловч арилжааны нислэгийг 2050 он гэхэд хийж эхлэх бололтой. Энэ төслийг европчууд японы мэргэжилтнүүдтэй хамтран бүтээж байгаа юм. ХХ зуунд хэд хэдэн орон дуунаас хурдан зорчигч тээврийн онгоц бүтээж байсан. Тэдний хамгийн алдартай нь “Конкорд” бөгөөд 2000-аад оны эхээр нислэгийг бүрмөсөн зогсоосон билээ.
Т.Бүрэн
URL:













