Жижиг намуудын нар гарах нь
Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл Ардын нам болон Ардчилсан намын гишүүдийн хооронд нэлээд маргаан үүсгээд байгаа.
Харин УИХ-д суудалтай жижиг намуудын төлөөлөл Ардчилсан намынхныг “Байр сууринаасаа бүү ухраасай” хэмээж байгаа сурагтай. Учир нь Ардчилсан намынхан пропорциональ тогтолцоог давамгай байлгах санал гаргасан.
Тэд энэхүү байр суурь дээрээ бат зогсоно гэдгээ бүлгийн дэд дарга Л.Гантөмөрөөр уламжлуулсан юм. Тэгэхээр парламентад суудалтай жижиг намуудын хүсэл биелэх магадлал өндөр байх бололтой.
Тэд 50:26 гэсэн хувилбараар сонгууль явуулаасай гэсэн хүсэлтэй байгаа билээ.
URL:













