Ц.Элбэгдорж:“ Сайдуудтайгаа хариуцлага тооцох асуудлыг Ерөнхий сайд гартаа авах ёстой

ерөнхийлөгчМУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шинэчлэлийн Засгийн газрын бүтцийг өөрчлөх ёстой гэсэн хатуу байр суурьтай байгаа. Тэрээр хэлэхдээ “Сэлгээ хийх, тодорхой хүмүүстэйгээ хариуцлага тооцох, бүтэц бүрэлдэхүүнээ оновчтой болгох асуудлыг Ерөнхий сайд гартаа авах ёстой. Энэ тухай өмнө нь би түүнд зөвлөж байсан. Ердөө л Ерөнхий сайд санаачилгыг гартаа авчих. Тэр нь зөв. Засгийн газрын бүрэлдэхүүнд халаа сэлгээ хийж, зардал хэмнэх, давхар дээлийг тайлах асуудал бий. Үүнийг Ерөнхий сайд цэгцэлнэ гэдгээ зарлалаа. Энэ бол сайн хэрэг” хэмээжээ.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг  Засгийн газрын танхимын сэлгээ хийх асуудлыг УИХ-ын намрын чуулганаар оруулна гэдгээ хэлсэн.


URL:

Сэтгэгдэл бичих