Стокгольмд нобелийн шагнал гардуулах ёслол болов

46839_87011

2014 оны Нобелийн физик, хими, биологи, анагаах ухаан, утга зохиол, эдийн засгийн шагнал гардуулах ёслол 10-ны өдөр Шведийн нийслэл Стокгольмд болов. Ёслолд 11 шагналын эзэн бүгд оролцжээ.

Нобелийн сангийн ерөнхийлөгч Карл Хенрик Хелдин, шагналын эзэд өөрийнхөө нэр нөлөөний дагуу шинжлэх ухааны чухал чанар, судалгаагаар дамжуулан асуудлыг шийдвэрлэж чадахыг хүмүүст ойлгуулах ёстой. Түүнчлэн залуусын хүмүүжилд анхаарал хандуулж, тэдэнтэй амжилтын үр бүтээлээ хуваалцахыг шагналын эздэд хүсэв.

Нобелын шагналын шалгаруулах хэсгийн төлөөлөгч шагналын эздийн амжилтыг танилцуулсны дараа, Шведийн 16-р Карл хаан Густаф шагналын эзэнд үнэмлэх, медаль, шагналын мөнгийг гардуулав. Энэ оны шагналын мөнгө нь 8 сая крон буюу 1 сая 110 мянган ам доллар юм.

12-р сарын 10-ний өдөр нь Шведийн аж үйлдвэрчин Нобелийн нас барсан өдөр юм. Ийнхүү жил бүрийн Нобелийн шагнал гардуулах ёслолыг энэ өдөрт зохиодог.

\Урьхан\ china radio


URL:

Сэтгэгдэл бичих