Нобелийн шагналд эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч 15 настай охин нэр дэвшлээ

Нобелийн шагналд эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч 15 настай охин нэр дэвшлээ

Пакистаны Сват хөндийг эзэмшдэг талибууд охид эмэгтэйчүүдийн сурч боловсрох эрхийг боогдуулж буйг эсэргүүцэн тэмцсэн 15 настай охин Малала Юсуфзайг Нобелийн шагналд нэрийн дэвшүүллээ.

Тэрбээр талибууд эмэгтэйчүүдийн эрхийг хэрхэн зөрчиж байгаа талаар BBC руу ил захидал явуулсан бөгөөд үүнийхээ үрээр 2012 онд амь насаа алдах шахсан юм. Өөрөөр хэлбэл энэ үйлдэлд эгдүүцсэн талибууд түүний амийг хороохоор завдаж толгой болон цээжинд нь маш хүнд гэмтэл учруулжээ.

Иймийн тулд Пакистаны эмэгтэйчүүдийн эрх чөлөөний төлөөх тэмцлийг өндрөөр үнэлж дээрх шагналд тодорхойлсон байна. Хэрэв Малала уг шагналыг хүртвэл хамгийн залуу Нобелийн шагналын эзнээр тодрох юм.

Тэрбээр өнгөрсөн долоо хоногт бусдын гарт амиа алдсан эрэлхэг сэтгүүлч Анна Политковскагийн нэрэмжит шагналыг хүртсэн. Энэхүү хүндэт шагналыг авах мөчид охин Анна Политковска шиг шударга үнэний төлөө тэмцэгч болмоор байна гэж хэлсэн.

BBC-ийн мэдээлж буйгаар аравдугаар сарын 18 Букингемийн ордонд болох Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөл үйл ажиллагааны үеэр Малала Юсуфзай II Элизавета болон түүний нөхөр хунтайж Филип нартай уулзах юм.

Түүний “Сурч боловсрох эрхийнхээ төлөө тэмцсэний төлөө талибуудад буудуулсан Малала би байна” гэсэн гарчигтай намтар ном өнөөдөр худалдаанд гарч байгаа аж.

Охин Бирмингемд амьдарч байгаа бөгөөд НҮБ-аас арваннэгдүгээр сарын 10-ныг Малала Юсуфзайгийн өдөр болгон зарлажээ.

Х.Шинээ


URL:

Сэтгэгдэл бичих