Хөлбөмбөг үзснийх нь төлөө 13 хүүхдийг хөнөөжээ
Хөлбөмбөгийн тэмцээн зурагтаар үзснийхээ төлөө амь насаа алдсан аймшигт хэрэг Иракт гарлаа.
Азийн цомын төлөөх хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн үзлээ хэмээн Ирак дахь Исламын хэт даврагчид 13 хүүхдийг газар дээр нь автоматаар шүршин хөнөөжээ. Энэхүү аймшигт аллага тус улсын хойд зүгт орших Мосуле хотод болсон байна.
Спортын ямар нэгэн арга хэмжээг үзэж сонирхох нь алах ялаар шийтгүүлэх ялтай гэмт хэрэг хэмээн алан хядагчид үздэг ажээ. Тэдний байгуулахаар тэмцэж буй улсад цаашид ч гэсэн ийм байх болно гэдгийг тэд анхааруулсан байна.
Хэдийгээр энэ хөлбөмбөгийн тэмцээн Австрали улсад Ирак Иорданий хооронд болж өнгөрсөн ба Иракчууд ганц бөмбөгийн зөрөөгөөр хожсон юм. Гэвч тус алан хядах “Исламын улс” бүлэглэлийн хөгжөөн дэмжигчдэд энэхүү баярт мөчийг тэмдэглэх хувь заяа дутжээ.
Г.Чугаа
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.














zurag n boko haram