“Монголын цахим сэтгүүл зүйн анхдугаар форум” өнөөдөр төрийн ордонд болж өнгөрлөө
“Монголын цахим сэтгүүл зүйн анхдугаар форум” өнөөдөр төрийн ордонд болж өнгөрлөө. Тус форумыг Монголын Сайтын Холбоо, ерөнхий зохион байгуулагчаар Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл санаачлан зохион байгуулсан билээ.
Форумыг нээж үндсэн илтгэлийг МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид тавьсан бол үргэлжлүүлэн “Монголын сайтын холбооны ерөнхийлөгч Х.Мандахбаяр нар өнөөгийн цахим сэтгүүл зүй болон түүний хөгжил цаашдын зорилтын талаар илтгэлүүд тавьсан юм. Тус илтгэлүүдэд мэргэжлийн ёс зүй нийгмийн хариуцлага бол бидний зорилго байх ёстой гэдгийг онцолж байлаа.
Мөн сэтгүүл зүйн салбарын соёлд хувь хүний хүмүүжил төлөвшил ихээхэн чухал байдаг гээд өнөөгийн сэтгүүл зүйд шинэ үнэт зүйл, шинэ стандарт хэрэгтэй байна гэдгийг онцолсон юм.
Монголын цахим сэтгүүл зүйд хөл нийлүүлэн энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 171 вэб сайт байгаа бөгөөд “монголын сайтын холбоон”-нд илсэн орох хүсэлтэй 20 орчим сайтууд байгааг мөн онцолж байлаа. Түүнчлэн мэдээ угаах буюу сэтгүүчид нэгнийхээ мэдээг шууд хуулж тавих зэрэг зохиогчийн эрхийн асуудал яригддаггүй уг асуудлыг энэ удаад хурцаар ярьж энэ талаар нэгдсэн нэг байр суринд хүрч тунхаг бичигт гарын үсэг зурахаар болсон юм.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.


















ЗӨВ ШҮҮ