Дэлхийн хамгийн аймшигтай 20 ном

1. Дэлхийн  хамгийн   аймшигтай  20 номын жагсаалтыг  Эмма Кокс гэгч сэтгүүлч бүсгүйн бичсэн “Stories that surround you” хэмээх ном өнгөлжээ.  Зохиолч   өөрөө  сэтгүүлч  мэргэ­жилтэй  бөгөөд эрүүл мэнд, эдийн засаг, тех­нологийн талаар голчлон нийтлэл бичдэг аж. Түүний энэ ном аль хэдийнэ аудио хэлбэрт шилжсэн  тул  хүссэн хүн  интернэтээс татаж аваад унших боломжтой юм байна.

Сонирхуулахад,   унтахынхаа өмнө хэзээ ч уншиж болохгүй  хамгийн аймшигтай номыг тод­руулах санал асуулгад  номын  хорхойт­нуу­дын ихэнх нь энэ номыг  нэрлэсэн байх юм. Өнгөрөгч 2014 онд уг ном хамгийн их  борлуулалт сайтай номын жагсаалтад багтаж байсан бөгөөд уншигчдынх нь  ихэнхийг  насанд хүрэгчид эзэлж байжээ.

2. Дэлхийн хамгийн аймшигтай номын жагсаалтын хоёрдугаарт Америк зориолч Стивен Кингийн “The Shining” хэмээх жихүүдэс төрүүлэм үйл явцыг үгээр өгүүлэх бүтээл нэрлэгджээ.  Ном 1977 онд хэвлэгдэж байсан аж. Зохиолч номоо өөрт тохиолдсон явдлаас сэдэвлэн бичсэн байна.

Тэрбээр архины эсрэг эмчилгээнд явсан туршлага болон 1974 онд Стэнли гэх зочид буудалд хоноглож  байх үед нь  тохиолдсон явдлыг дүрслэн  уг романыг бичжээ. Хожим түүний энэ роман кино болон дэлгэцнээ мөнхөрч бүх цаг  үеийн хамгийн гайхалтай кинонуудын нэгд зүй ёсоор нэрлэгдэх болжээ.

3. Жагсаалтын  гуравдугаарт  мөн л зохиолч Стивен Кингийн “It” хэмээх ном орсон байна. Зо­хиолч энэ номоо 1986 онд бичиж, хэв­лүүл­жээ. Улмаар ном хэвлэгдсэн даруйдаа бэстселлер болж, америкийн уншигчдыг байлдан да­гуу­­лах болсон байна.

Харин дараа нь 1987 онд British Fantasy Award-ын шилдэг зохиолоор шалгарч байжээ. Номонд долоон хүүхдийн дотоод  сэтгэлийн чанад дахь айдас хүйдэс, жихүүдэс төрүүлэм үйл явдлын талаар өгүүлэгдэх бөгөөд нийт  1138 хуудаснаас бүрддэг  аж.

4. Жагсаалтын дөрөвдүгээрт мөн л нэрт зохиолч Стивен Кингийн “Salems Lot” хэмээх бүтээл оржээ. Зохиолч 1975 онд энэхүү зохиолоо бичиж хэвлүүлжээ. Номд Бен Мийрс гэгч зохиолч залуугийн тухай өгүүлэгдэх аж.

Тэрбээр  өөрийн төрөлх нутаг Мэний Иерусалим гэдэг жижиг хотноо эргэн ирж, тэнд айдас хүйдэс төрүүлэм үйл явдалтай нүүр тулах аж. Бен Мийрс есөн настайдаа  Иерусалимд ирж,  13 нас хүртлээ амьдарсан бөгөөд бага насны бүх л дурсамж нь тус хоттой холбоотой байдаг аж. Гэвч эрийн цээнд хүрч, зохиолч болон нутагтаа ирэхэд түүнийг аймшигт цус сорогчууд угтдаг байна.

Энэ зохиол 1976 онд World Fantasy Award наадмын шилдэг зохиолын төрөлд шал­гарч байжээ. Мөн 1987 онд бүх цаг үеийн хамгийн гайхалтай зөгнөлт зохиолоор нэрлэгдэж байв.

Эх сурвалж: www.mminfo.mn


URL:

Сэтгэгдэл бичих