Хувцасыг яаж удаан эдэлгээтэй болгох вэ

Та хувцас “тэсгээдэггүй” юм биш биз? Түрийвчээ нимгэлэн байж авсан шинэхэн хослол, эсвэл брэндийн цамц тань хэдхэн удаа өмсөөд л хэрэглээнээс хасагдчихаад байдаг бол энэ зөвлөгөөг дагаад үзээрэй.

1. Өөрийнхөө нөөц бололцоог мэдрэх
Юуны өмнө та өөрийнхөө хувцаслах зуршил ба угаалга хийх боломжийг харгалзан үзэх ёстой. Хэрэв та тэр бүр хувцсаа хими цэвэрлэгээнд өгөх боломжгүй байдаг бол шошгон дээрээ “зөвхөн хими цэвэрлэгээ” гэсэн тэмдэгтэй хувцсаар шүүгээгээ дүүргэх хэрэггүй юм.

Хувцас индүүдэхийг үздэггүй бүсгүйд индүүдлэг шаардагдах цамц, цув зэрэг төдийлөн тохиромжтой бус юм. Тиймээс та аливаа хувцсыг удаан эдлэхийг хүсч байвал өөрийнхөө нөөц бололцоо, зан маягийг мэдэрч байхад илүүдэхгүй.

2. Хийх зүйлдээ тохируулан хувцаслах

Өдөр тутмын хурдацтай, завгүй амьдралд манай гэрийн эзэгтэй нарт ажлаасаа тарж орж ирээд шууд гэрийн ажилтай “зууралдах” явдал бишгүй. Гэвч хоолны цаг хичнээн оройтсон, зочны өрөө хэдий “хэдэн тийшээ тарсан” байлаа ч өөртөө гэрийнхээ хувцсыг сольж өмсөх хэдэн минутыг гаргаарай. Тэгвэл соус асгасан шинэхэн хослолоо солихоос өөр аргагүй. Мөн үргэлж хормогч зүүж байхыг зөвлөе.

3. Хувцсаа ойр ойрхон угаахаа боль
Ганцхан удаа өмссөн хувцсаа угаахыг хүсэх амархан. Гэвч ойр ойрхон угаах нь хувцасны материалыг муутгах хамгийн “шилдэг” арга юм. Хэдий чинээ цөөн удаа угаана, төдий чинээ таны хувцас “урт насална”.

Хэрэв та их ачаалалтай өдрийн дараа орж ирээд хувцсаа шүүгээнд өлгөхөөс залхуурдаг бол, ширээ, сандал гээд хаана ч түрдээ тавьчихаж болно шүү дээ. Хэрэв та жижигхэн толбо болсон хувцсыг угаалгүй дахиж өмсөхийг хүсвэл порлон эсвэл даавуунд цагаан дарс шингээж шавшаарай.

4. Хүйтэвтэр усанд угаах
Та гүн толбогүй хувцсаа хүйтэвтэр усанд угааснаар усны төлбөрт илүү багыг төлөх болно. Мөн ихэнх материал, ялангуяа нийлэг эдээр хийгдсэн эдлэлийг бага халуунд угаах тусам бат бөх чанараа удаан барьдаг.

Эх сурвалж: “Санхүүгийн мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих