Геннесийн номд нэрээ мөнхөлнө
Дэлхийд хаа нэгтэй давтагдашгүй өвөрмөц онцлог, дүрэм, журамтай Монголын Үндэсний бөх Гиннесийн номд бүртгэгдэх нь тодорхой болов. Анх удаа хамгийн олон бөхийг нэгэн дээвэр доор барилдуулж, дэлхийн дээд амжилтыг тогтоох зорилготой 4096 бөхийн барилдаан 2 мянган бөхөөр хүрээгээ тэлэн өрнөсөөр байна.
Энэхүү барилдаанд Зэвсэгт хүчний төлөөлөл болсон 800 гаруй хүчит бөх зодоглож буй бөгөөд эдний 80 гаруй нь хугацаат цэргийн алба хаагч ажээ. Одоогоор 14 байлдагч нэгийн даваанд учраа бөхөө өвдөг шороодуулан, дараагийн даваанд зодоглохоор бэлтгэж байна.
Эх сурвалж: “Соёмбо”
URL:













