Т.Бадамжунайгаас илүү ажиллав уу?
Нэгэн үе ХХААХҮЯ-ны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирлын албанаас бууж Ганц худагт хүргэгдсэн Ч .Пэрэнлэй сайдынхаа булхай, дарга нарын ланчгийг үүрч гарсан удаатай.
Түүний суудлыг зүгээр ч нэг авч болохгүй байсан тул аар, саар баримтаар хэрэгт татаж хугацаа хожингоо томчуулын арааны шүлсийг асгаруулдаг захиалгат суудлыг эзэнд нь өгсөн гэдэг яриа салбарын яамны саарал байшингаар жиг, жуг гэснээс цаашилсангүй.
Шалгагдсаны эцэст сайд, дарга нарын захиас, хамгаалалтаар гэртээ гарчээ. Гэртээ зүгээр суух эвгүй санагдаад Монголын тариаланчдын холбооны Еренхийлөгчийн ажлыг хийж тариалангййн бүс нутгуудаар Т.Бадамжунай сайдаас илүү ургац хураалтад анхаарч, олон ажил амжуулах болжээ.
Яамны мэргэжилтнүүд өөр зуураа сангийн хуучин захирлыг “Сайдаас илүү ажиллах байх” гэлцэж байна лээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ”
URL:













