“Женко” Х.Баттулга лааз өшиглөнө

12380759_916450898476441_2093569544_o-2(1)Х.Баттулга УИХ-ын 2016 оны сонгуулийн 9-р тойрог буюу Баянхонгор аймагт АН-аас нэр дэвшсэн ч ялагдал хүлээсэн билээ, Тэрбээр сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөлгүй Баянхонгор аймгийн АН-ын удирдлагуудыг бүх шатны шүүхэд хандахыг даалган, тэмцсэн авч төдий л амжилт олоогүй. УИХ-ын сонгуулиас хойш яг нэг сарын дараа болсон олимпийн наадамд түүний удирдсан баг мөн л тааруухан амжилт үзүүлж, Д.Сумьяагаас өөр тамирчин медаль хүртэж чадаагүй.

Тэр бүү хэл, Х.Баттулгын улс төрд оруулж, Баянхонгор аймагт УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлсэн Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр олимпийн наадмын дэвжээнд эхний учраадаа л өвдөг шороодсон билээ. Энэ бүхэн олимпийн бэлтгэлийг нь алдагдуулж, УИХ-ын сонгуулийн сурталчилгаанд ашигласан Х.Баттулгатай холбоотой гэх шүүмжлэл олон нийтийн дунд байгаа юм. Тэгвэл Монголын Жүдо бөхийн холбоо ч уг асуудалд нухацтай хандаж, Х.Баттулгыг холбооны ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлж, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханыг сонгохоор шийдэлд хүрсэн тухай эх сурвалж өгүүлэв.

Мөн МоАХ-ы гишүүд ч төмөр замын асуудал нь шалгагдан дуусч, шүүхэд яллагдагчаар татагдахад бэлэн болоод буй Х.Баттулгыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг хэдийнэ гаргаад байсан юм. Ийнхүү Х.Баттулга МоАХ-ы дарга, Монголын Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчийн ажлаасаа чөлөөлөгдөн, АН-ын жирийн гишүүн болох нь ээ.

 

МАШ НУУЦ сонин №16/681/


URL:

Нэр: ::::: Огноо: 6 January 2017

Шал худлаа мэдээлэл байна ш дээээ………………

Сэтгэгдэл бичих