“Юнивишн” компани хуулийнхаа хүрээнд телевизүүдээр гарч буй контентийн дүрсний нягтралыг сааруулах эрхгүй байгууллага

1201609211474416914Харилцаа холбооны зохицуулах хороо болон “Юнивишн” компани хооронд хийсэн гэрээнд “олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэгч нь телевиз, кабелийн сувгаас ирүүлж буй контентийн дуу, дүрс чанарыг алдагдуулахгүй үзэгчдэд дамжуулах үүрэг хүлээсэн байдаг” байна. Оюуны өмчийн хүрээнд ч “Юнивишн” компани телевизийн цацаж кино, нэвтрүүлгийн дүрсний нягтралыг унагах хууль, эрх зүйн үндэслэл байхгүй аж.

 “Зохиогчийн эрхийн тухай хуульд зааснаар “Юнивишн” компани нь зөвхөн бусдаас өөрийн хөрөнгөөр худалдаж авсан эсвэл өөрөө бүтээсэн зохиогчийн эрхийг нь эзэмшдэг бүтээл, контентийн хулгайд алдсан гэж үзвэл Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт албан ёсоор гомдол гаргах ёстой. Үүний дараа Оюуны өмч, улсын бүртгэлийн газар тухайн бүтээл нь “Юнивишн”-ий өмч эсэхийг судалж, нотолсоны дараа телевизүүдэд хариуцлага тооцох боломжтой аж. Харин “Юнивишн” компани өөрөө шууд телевизүүдээр гарч буй контентийн дүрсний нягтралыг сааруулах эрхгүй байгууллага” гэсэн үг юм.

Гэтэл сүүлийн өдрүүдэд  “Юнивишн”-ий сувгаар нэвтэрч буй зарим телевизийн киноны дүрсний чанарыг хүн үзэхийн аргагүй  муутгаж байгаа билээ.  Иргэдийн гомдолд “Юнивишн” компани өөрийн олон нийтийн хуудсаар дамжуулан “Зөвшөөрөлгүй кино гаргаж буй телевизүүдийн дүрсийг кино гарах үед нь унагаж байна” гэсэн тайлбарыг хийсэн. Тэгвэл тухайн байгууллага хуулийнхаа хүрээнд  дур мэдэн ингэж хязгаарлах эрхгүй болж таарч байна.


URL:

Сэтгэгдэл бичих