Зуд болход Засаг дарга нар баярлана
Аймгийн засаг дарга нар гэж ямархуу хүмүүс байдаг нь зах зухаасаа харагдаад эхэллээ. Орон нутагт бүх эрх мэдлийг атгаад авчихсан нөхдүүд ёстойл хяналтгүй төрийн буяныг эдлээд сууж байдгийн байна. Одоо бүр аймагт нь зуд болхоор баярладаг тийм засаг дарга нартай болцын бишүү. Ядуу малчид цас бороонд нухлуулж, үйлээ үзхийн хэрээр аймгийн засаг дарга нарын ашиг орлого нэмэгддэг тийм гаж тогтолцоо бий болчихжээ.
Өнгөрсөн өвлийн зуднаар бизнес хийдэг нөхөдүүдийг зарим сонин хэвлэл нэртэй устай нь зарлалаа. Тэднийг Увс завханы засаг дарга нар тэргүүлж хууль зөрчин зуданд зориулах мөнгийг хувьдаа халаасалсан баримт ч дэлгэгдэж эхэлээд байгаа сурагтай. Иргэдээ ялгаварладаг, орон нутагын төсвийг зориулалтын бусаар ашигладаг, зуднаар биш зунаар өвс тэжээл шахдаг, зах зээлийн бодит ханшыг ойшоодоггүй, нэг сумаар хоёр давхар ашиг хүртдэг, тэр бүүхийл хуурамч бичиг баримт бүрдүүлэдэг гээд засаг дарга нартай холбоотой асуудлыг тоочоод бархааргүй их болжээ.
Аймаг орон нутагын засаг дарга нар үнэндээ төсвийн хөрөнгөөр бизнес хийх ухаанд л гаргууд сайн суралцсан байдаг бололтой юм. Одоогоор 21 аймгийн засаг дарга нараас 10 хүнтэй нь холбоотой хууль зөрчсөн асуудал сөхөгдөөд байна. Бид үзэгч та бүхэндээ хэн гэдэг засаг ноёнтон ямар замаар хөрөнгө хурааж иргэдээ хэрхэн хохироож, улсад ямар хэмжээний хохирол учруулж байгааг цувралаар хүргэх болно.
TV9 Нотой Ноцтой мэдээ
URL:




