Автобусны зогсоолд зогссон суудлын автомашиныг 24 мянган төгрөгөөр торгоно

1496109691592cd27b88ddeНийтийн тээврийн  автобусны зогсоолд суудлын автомашин түр буюу удаан хугацаагаар зогсч автобусны хөдөлгөөнд саад учруулж зорчигчийн буух, суух  аюулгүй байдалд нөлөөлж байгаа учир зөрчлийг арилгуулахаар зургаан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах автобусны зогсоолуудад автотээврийн хяналтын улсын байцаагч нар хяналт тавин ажиллаж байна.

Замын хөдөлгөөний дүрмийн 11.5.в /чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал, таксины зогсоол дээр буюу түүнд 15 метрээс ойр зайд (тэдгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүйгээр хүн буулгах, суулгахын тулд түр зогсохоос бусад тохиолдолд) автобусны зогсоолд зогсч хөдөлгөөнд нь саад болсон тохиолдолд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 43.2-т заасныг үндэслэн нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх хэмжээний /24000/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулдаг.

Одоогийн байдлаар автобусны зогсоолд зогсож зорчигчийн буух, суух болон автобусны хөдөлгөөнд саад болсон 349 зөрчлийг илрүүлж, фото зургаар баримтжуулан  авч, Замын хөдөлгөөний удирдлагын төвд шилжүүлэн 196 тээврийн хэрэгсэл эзэмшигчийн гэрийн хаягаар торгуулийн хуудас хүргүүлээд байгаа аж.


URL:

Нэр: Зочин Огноо: 3 June 2017

Замын цагдаагийн том том цолтой дарга нар ажил хийхгүй байна.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль гараад 2 жил боллоо урагшаа ахисан юм алга.Харин ч хойшоо ухарсан баримт дурьдаяа.Хэдхэн жилийн өмнө дөө төв талбайн баруун талаар урагшаа яваад баруун гар тээшээ гэрлэн дохиогоор эргэх зурвас дээр чигээрээ явах машин зогсож хөдөлгөөн саатуулвал шууд торгуулдаг байлаа.Одоо бол хэнэггүйчүүд зам хаагаад зогсчихдог.Түүнийг хэн ч торгохгүй дураар дуригана.Иймэрхүү байдал олон уулзварт давтагдана.Энэ ухралт мөн биз.

Сэтгэгдэл бичих