Сурагчдад зориулсан теле хичээл гарна

ЕБС болон цэцэрлэгийн багш нар өнөөдрөөс хугацаагүй ажил хаялт зарлаж буй.

Үүнтэй холбогдуулан хүүхдүүдийг хичээлийн хоцрогдолгүй байлгах үүднээс БСШУЯ “Боловсрол суваг” телевизтэй хамтран теле хичээлийг явуулахаар болжээ. Уг хичээл өнөөдрөөс баасан гараг хүртэл өдөр бүр 10:00-12:00, 13:00-14:30, 15:00-16:00 цагийн хооронд дээрх телевизээр гарах юм байна.

Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны багш нарын ажил хаялт зохион байгуулах түр хорооныхон ЕБС-ийн удирдлагуудаар дамжуулан сурагчдын эцэг, эхэд сонордуулга хүргүүлсэн билээ.

Мөн ажил хаялт зарласан хугацаанд эцэг, эхчүүд хүүхдүүдээ хараа хяналтдаа байлгах, хэрэв хүүхэд гэмт хэрэг, осолд өртөх зэргээр асуудал гарвал сургуулийн удирдлага болон багш нарын зүгээс хариуцлага хүлээхгүйг анхааруулсан юм.

Ж.Нэрс


URL:

Сэтгэгдэл бичих